Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Финландын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй тус бүлгийн гишүүд өнөөдөр (2026.04.30) Бүгд Найрамдах Финланд Улсын Эдускунта (парламент)-гийн гишүүн, Финланд-Монголын парламентын бүлгийн дэд дарга, Үндсэн хуулийн болон Гадаад хэргийн байнгын хорооны гишүүн Атте Калева, Ирээдүйн байнгын хорооны дэд дарга, Гадаад хэргийн байнгын хороо болон Их хорооны гишүүн Тимо Харакка нартай уулзаж, хоёр улсын харилцаа, эрх зүйн болон парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ Финланд бол Монгол Улсын Европ дахь чухал түнш гэдгийг онцолж, Нордикийн орнуудаас анх түрүүнд дипломат харилцаа тогтоосон нь хоёр улсын харилцааны түүхэн үнэт зүйл болохыг тэмдэглэв. Монгол, Финландын харилцаа ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, тогтвортой хөгжил зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан тогтвортой хөгжиж, сүүлийн жилүүдэд боловсрол, байгаль орчин, тэр дундаа ойн салбарт идэвхтэй хамтран ажиллаж буйг тэрбээр дурдаж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа чухал үүрэгтэйг илэрхийлэв.
Эдускунтагийн гишүүн Атте Калева Монголын сайхан оронд анх удаа зочилж байгаадаа баяртай байна гээд, дэлхийн улс, орнуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын сайшаав. Тэрбээр Финланд Улсын бүс нутгийн харилцаа, аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах бодлогын талаар товч танилцуулж, улс төрд орохоосоо өмнө Үндэсний армийн офицер байсны хувьд тус улсын сөрөн тэсвэрлэх үзэл баримтлалыг тухай цухас дурдлаа.
Мөн Эдускунтагийн гишүүн Тимо Харакка Ирээдүйн байнгын хороо улс орны хөгжлийн хэтийн зорилт, чиг хандлагын бодлогыг тодорхойлон тогтоох чиг үүрэгтэйг танилцуулж, парламентын ийм бүтэц Европ төдийгүй дэлхийн аль ч парламентад байхгүй онцлог бүтэц гэдгийг дурдсан юм. Тэрбээр 2019-2023 онд Тээвэр, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан бөгөөд парламентад хиймэл оюун ухааны засаглал, 6G технологи, өгөгдлийн эдийн засгийн бодлого, чиглэлийг дэмжиж ажилладаг ажээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Финландын парламентын бүлгийн дэд дарга Ө.Шижир, тус бүлгийн гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар, Г.Лувсанжамц, Монгол Улсаад Шведийн Хаанд Улсад Бүгд Найрамдах Финланд Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна
УИХ-ын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай, хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.gif)

Сэтгэгдэл бичих