Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


5-р сарын 14
12 цаг 47 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.14/ Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, П.Сайнзориг нар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалахад хуулийн төслийн гол агуулга чиглэснийг төсөл санаачлагч гишүүн П.Сайнзориг энэ үеэр  онцлон тэмдэглэсэн юм.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасан. Харин дээрх зохицуулалт нь агуулгын хувьд нийтээр заавал дагаж мөрдөх, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй эрх зүйн хэм хэмжээг бий болгох, тогтоох онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хурал буюу парламентад хадгалагдах ёстой гэдгийг илэрхийлж байдаг.

Харин парламент нь хэм хэмжээ тогтоох эрхийг бусад албан тушаалтан, байгууллагад буюу нийтлэгээр гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад шилжүүлэх нь олон улсын жишиг төдийгүй манай улсын хууль зүйн тогтолцоонд хэвшиж буй ойлголт болсон байна.  Парламент нь хэм хэмжээ тогтоох эрхийг бусад албан тушаалтан, байгууллагад зөвхөн хуулиар шилжүүлдэг бөгөөд хуулиар эрх олгогдсоны дагуу батлах эрх зүйн дэд актын агуулга, хүрээ, хязгаарыг хуульд тодорхой тусгах шаардлагатай байдаг. Энэхүү эрх зүйн дэд акт тодорхой зарим хэсгийг “захиргааны хэм хэмжээний акт” гэсэн нэршлийн хүрээнд Хууль тогтоомжийн тухай, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн хүрээнд зохицуулж байгаа аж.

Гэвч Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнөх хууль тогтоох практикт нийтээр заавал дагаж мөрдөх, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй эрх зүйн хэм хэмжээг бий болгох, тогтоох эрх мэдлийг байгууллагын дотоод бүтцийн нэгжид шилжүүлэх явдал бий болсон байдаг.  Тухайлбал, Улсын Их Хурлын Байнгын хороо, дэд хороодод захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулсан шийдвэр гаргах эрх мэдлийг шилжүүлсэн цөөнгүй хуулийн зохицуулалт өнөөдөр ч үйлчилж байна. Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороо нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохих салбар, чиглэлээр байгуулагдсан хуулийн этгээдийн эрхгүй дотоод бүтцийн нэгж төдийгүй шийдвэр нь шүүх болон Үндсэн хуулийн цэцийн хяналтад байдаггүй, түүнчлэн баталсан шийдвэрийн сан байхгүй, лавлагаа мэдээллээр иргэд, хуулийн этгээдийг хангах нэгдсэн зохицуулалт байдаггүй хэмээн төсөл санаачлагчид танилцуулгадаа дурджээ.

Нөгөөтээгүүр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурал нь хууль тогтоох онцгой бүрэн эрхийг эдэлдэг. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам батлахгүй.” гэж хуульчилсан. Дээрх зохицуулалтын “хуульд өөрөөр заагаагүй” бол гэсэн агуулга бүхий хэсэг нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хуулиар зөвшөөрсөн тохиолдолд Улсын Их Хурлын Байнгын хороо гаргаж болохоор заасан нь хууль тогтоох онцгой бүрэн эрх 126 гишүүдээс бүрдэх Улсын Их Хуралд хадгалагдах, засаглалын аливаа эрх мэдэл харилцан хяналттай байх Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим алдагдах болон хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд шүүх эрх мэдлийн байгууллагад хандах иргэдийн эрх зөрчигдөх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэхээр байна.

Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 271 дүгээр зүйлд “захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг тухайн байгууллагын дотоод бүтцийн нэгжид олгохыг хориглоно.” гэсэн агуулга бүхий зохицуулалтыг нэмэх уг хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ11 минут 34 секундын өмнөХууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 12 минутын өмнөУ.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төсөл зогсохгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно1 цаг 16 минутын өмнөМонгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа1 цаг 21 минутын өмнөНийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа1 цаг 24 минутын өмнө“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар1 цаг 39 минутын өмнөЕрөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 44 минутын өмнөНийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна4 цагийн өмнөХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу4 цаг 4 минутын өмнөНэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна4 цаг 8 минутын өмнөОрон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа4 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа4 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ4 цаг 19 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа4 цаг 23 минутын өмнөТөрийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилтийн төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо4 цаг 26 минутын өмнөУИХ-ын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай, хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 цаг 59 минутын өмнөНогоон эдийн засгийн хөгжилд Монгол Улс тоглогч байх замыг чөлөөллөө5 цаг 7 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 цаг 16 минутын өмнөЭлчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав5 сар 13. 16:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа5 сар 13. 15:30Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна5 сар 13. 15:25Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна5 сар 13. 15:21"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна5 сар 13. 15:16“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ5 сар 13. 15:14Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна5 сар 13. 15:11Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 13. 14:10“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна5 сар 13. 14:06Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив5 сар 13. 14:01Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо5 сар 13. 12:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.