Ерөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана


5-р сарын 15
9 цаг 16 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны  тавдугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс Энэтхэг Улсыг “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь итгэлт түнш хэмээн үздэгийг онцолж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг болохыг тэмдэглэлээ.

Энэтхэгийн талын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг 2028 онд буюу төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Монгол Улсаас Энэтхэг Улсад коксжих нүүрс экспортлох боломжийн талаар талууд санал солилцож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд гуравдагч улсын боомт, тээврийн коридорын боломжийг хамтран ашиглах асуудлаар ярилцав. 

Засгийн газар “Чөлөөлье” бодлого, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны шинэчлэлд анхаарч байгааг Ерөнхий сайд дурдаад Монгол Улс банк, санхүүгийн салбарт Энэтхэг улстай хамтын ажиллагааг эхлүүлэхэд нээлттэй байх болно гэв. 

Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль, Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв зэрэг Энэтхэг Улсын санаачилга, санхүүжилтээр ажил хэрэг болж буй төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, үр өгөөжийг нь нийгэм, ард иргэдэд хүргэхийн төлөө хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв44 минут 52 секундын өмнөХан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ47 минут 34 секундын өмнөХууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ53 минут 10 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь57 минут 34 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана1 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан1 цаг 8 минутын өмнөДунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 сар 14. 15:38Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо5 сар 14. 15:35Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 14. 13:46Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 12:47У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төсөл зогсохгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно5 сар 14. 12:43Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа5 сар 14. 12:37Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа5 сар 14. 12:35“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар5 сар 14. 12:20Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 12:15Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна5 сар 14. 9:58ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу5 сар 14. 9:55Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна5 сар 14. 9:51Орон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 14. 9:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа5 сар 14. 9:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ5 сар 14. 9:40Шадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа5 сар 14. 9:35Төрийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилтийн төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо5 сар 14. 9:33УИХ-ын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай, хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 8:59Ногоон эдийн засгийн хөгжилд Монгол Улс тоглогч байх замыг чөлөөллөө5 сар 14. 8:51УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 14. 8:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 14. 8:43Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав5 сар 13. 16:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа5 сар 13. 15:30Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна5 сар 13. 15:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.