Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ


5-р сарын 15
9 цаг 26 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хууль зүйн салбарын бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүх шинжилгээний ерөнхий газрын удирдах албан тушаалтан, ажилтан, алба хаагчид оролцлоо.

сонин mn

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах, хүн биш, хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэхийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ.

Цаашид улс орны язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёсыг дээдэлж, сахилга, хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, иргэддээ ээлтэй, хүний эрх, эрх чөлөөг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа.

Тэрбээр Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хууль зүйн салбарт хийсэн ажил, дэмжлэг, санаачилсан хуулийн төсөл, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

сонин mn

Салбарын яам хууль, эрх зүйн орчныг илүү тодорхой, хэрэгжихүйц болгон сайжруулахад анхаарч, иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ.

Хуулиудын хэрэгжилт хангалтгүй байгаагаас иргэний эрх зөрчигдөх, хууль, шүүх, цагдаагийн байгууллагад итгэх иргэдийн итгэл багасах, хуулийн зөрчил нэмэгдэх, хуулийг орлосон зохицуулалт, тэр дундаа авлига, хүнд суртал бий болох суурь болж байгааг сайд С.Амарсайхан хэллээ. Цаашид хууль тогтоомж боловсруулахдаа эрдэмтэн судлаачдын зөвлөмж, иргэдийн санаа бодлыг тусгах, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, гадны сайн туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Цаашид Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд зарим төрлийн эрүүгийн болон зөрчил шалгах, шийдвэрлэх хялбаршуулсан ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, цахим гарын үсэг ашиглан зайнаас асуудлаа шийдвэрлүүлэх, оролцох боломжийг судалж эхэлжээ.

Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн төслийг батлуулан мөрдүүлнэ.

Салбарын хэмжээнд иргэдэд төрийн үйлчилгээг хүнд суртал, дарамт шахалтгүй, түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэхийн тулд хүний эрхийг хязгаарласан, албан тушаалтанд эрх мэдэл, давуу байдал бий болгосон шинжтэй дүрэм, журмуудаа хүчингүй болгох юм байна. Хууль зүйн салбарын хамт олон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй, чин шударгаар биелүүлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилтэд урьдын адил хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ.

сонин mn

Ерөнхийлөгч мөн өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа Равагийн Пүрэвжав, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Дэмчигийн Батчулуун нарт Гавьяат хуульч, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн ахмад жолооч, бэлтгэл ахлагч Үржингийн Сэргэлэнд Гавьяат тээвэрчин, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Жамцын Түмэнтулгад Үйлчилгээний гавьяат ажилтан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Энхтайваны Болормаад Гавьяат жүжигчин цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

сонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ1 минут 57 секундын өмнөТөсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжив8 минут 34 секундын өмнөӨнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана14 минут 6 секундын өмнөГадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 4 минутын өмнөХан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ1 цаг 7 минутын өмнөХууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ1 цаг 12 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 17 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана1 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан1 цаг 27 минутын өмнөДунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 сар 14. 15:38Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо5 сар 14. 15:35Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 14. 13:46Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 12:47У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төсөл зогсохгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно5 сар 14. 12:43Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа5 сар 14. 12:37Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа5 сар 14. 12:35“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар5 сар 14. 12:20Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 12:15Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна5 сар 14. 9:58ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу5 сар 14. 9:55Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна5 сар 14. 9:51Орон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 14. 9:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа5 сар 14. 9:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ5 сар 14. 9:40Шадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа5 сар 14. 9:35Төрийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилтийн төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо5 сар 14. 9:33УИХ-ын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай, хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 8:59Ногоон эдийн засгийн хөгжилд Монгол Улс тоглогч байх замыг чөлөөллөө5 сар 14. 8:51УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 14. 8:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 14. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.