Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв


5-р сарын 15
9 цаг 35 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.05.14/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн  шийдвэрлэснийг Сангийн сайд дуулгаад төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг Улсын Их Хурлын даргад уламжлав.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын 1 дүгээр хавсралтын 3.6.2-т “Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тосны бүтээгдэхүүн, химийн үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулна” гэж, 3.2.22-т “Ховд аймгийн Ховд гол дээр эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина” гэж тус тус заажээ.

Гэвч тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зардлын хэмжээ болон тэнцвэржүүлсэн тэнцэлд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн зардлыг тусгаж тооцдог. Төсвийн тухай хуулийн зохицуулалтаар импортыг орлож, үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх чадамжтай, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үр ашиг бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд хуульд заасан төсвийн зардал, тэнцлийн хязгаарыг давахаар байгаа нь тухайн төслүүдийг зогсонги байдалд оруулж  байгаа аж.  

Иймд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх тодорхой төслүүдийн санхүүжилтийн ашиглалтыг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгаанд гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг анхдагч хуулиар зохицуулах шаардлагатай гэж дүгнэсэн аж.

Ийнхүү дээр дурдсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх үүднээс тандан судалгааны тайланд тусгагдсан  хэрэгцээ, шаардлагад үндэслэн энэхүү анхдагч хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн уг хуулийн төслийг 4 бүлэг, 5 зүйлтэйгээр боловсруулсан байна.

Хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:

-Хуулийн үйлчлэлд зөвхөн гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүд хамаарахыг зааж, үүнээс өөр төсөл хуульд нэмж тусгахыг хориглосон байна.

-Гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй дээр нэр дурдсан хоёр төслийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохоор хуулийн төсөлд тусгажээ.

-Хуулийн төсөлд тухайн жилийн Төсвийн тухай хуулиар батлагдсан гадаад зээлийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болох тухай зохицуулалтыг авч үзсэн байна.

-Засгийн газраас энэхүү хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж буй талаар Улсын Их Хуралд тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийн хамт тайлагнах зохицуулалт болон эдгээр төслийн хэрэгжилт, санхүүжилт, төслийн ашиглалттай холбоотой мэдээллийг олон нийтэд тогтмол, ил тод хүргэх талаар тусгасан байна.

-Хуулийн төсөлд хуулийг дагаж мөрдөх журмын талаар тусгаж, энэхүү хууль нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн хэрэгжих нийт хугацаанд хүчинтэй байхаар тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ46 секундын өмнөТөсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжив7 минут 23 секундын өмнөӨнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана12 минут 55 секундын өмнөГадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 3 минутын өмнөХан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ1 цаг 6 минутын өмнөХууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ1 цаг 11 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 16 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана1 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан1 цаг 26 минутын өмнөДунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 сар 14. 15:38Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо5 сар 14. 15:35Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 14. 13:46Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 12:47У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төсөл зогсохгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно5 сар 14. 12:43Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа5 сар 14. 12:37Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа5 сар 14. 12:35“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар5 сар 14. 12:20Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 12:15Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна5 сар 14. 9:58ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу5 сар 14. 9:55Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна5 сар 14. 9:51Орон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 14. 9:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа5 сар 14. 9:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ5 сар 14. 9:40Шадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа5 сар 14. 9:35Төрийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилтийн төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо5 сар 14. 9:33УИХ-ын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай, хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 8:59Ногоон эдийн засгийн хөгжилд Монгол Улс тоглогч байх замыг чөлөөллөө5 сар 14. 8:51УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 14. 8:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 14. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.