М.Саруул-Эрдэнэ: Дилова хутагтын архивын болон гадаад баримтууд ил гарч түүний амьдрал, замнал нь нэлээд тодорхой боллоо


5-р сарын 15
10 цаг 53 минут

    “Төр шашны нэрт зүтгэлтэн Дилова хутагт Жамсранжав, Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, үйл хэрэг, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо. Энэ үеэр АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор Мягмарын Саруул-Эрдэнэтэй ярилцлаа.

-Дилова хутагт Жамсранжавын нэг хөөрөг эх орондоо буцаж ирлээ. Дилова хутагтын хөрөнгө хураасан баримтаас үзэхэд түүнд нэг бус хөөрөг байжээ?

-Үндэсний музейд үзвэр болгон дэлгэгдсэн хөөрөг бол түүний амьд ахуй цагтаа буюу Америкт байхдаа үргэлж хэрэглэдэг байсан эд зүйл юм. Харин Монголд байхдаа эсвэл Өмнөд Монголд байхдаа худалдаж авсан, бэлгэнд авсан эсэх нь түүхийн хуудаснаа тодорхойгүй. Америк улсад барьж ирсэн хөөрөг нь. Тэрээр Оуэн Латтиморын хүү Батбилиг буюу өөрийн хуурай хүүд хөөргөө өгсөн байгаа юм. Латтиморын хүү Батбилиг бол Дилова хутагт Жамсранжавын godson буюу хуурай хүү билээ. Батбилиг өөрийн охин Анна Латтимор Прайсд өвлүүлж үлдээсэн нь ийнхүү Монголд эргэн ирээд байна. Мэдээж таны хэлж буй хөрөнгө хураасан баримтад бол долоон хөөрөг хураагдсан гэж тэмдэглэсэн байгаа боловч тэрбээр Өмнөд Монголд байхдаа өөр олон хөөрөгтэй байсныг үгүйсгэхгүй. Мөн Өмнөд Монголд их олон шавьтай байсан гэдэг.

-Түүний өөр эд зүйлс бий юү?

-Завхан аймагт Чойжилсүрэн зохиолч анх очихдоо Дилова хутагт нэлээд олон зүйлсийг авч ирсэн. Тийнхүү Завханы музейд хүлээлгэж өгсөн. Завханы музей тэдгээр үзмэрүүдээ түр Үндэсний музейд дэлгээд байна. Харин гэрэл зургууд нь АНУ-аас ирсэн янз бүрийн гоё, сонин зурагнууд бий. АНУ-ын Конгрессын номын сан, Пеннсильванийн Их Сургууль, Иелийн Их сургууль зэрэг олон газраас ирсэн зурагнууд юм. Үндэсний музейд түүний үс, малгай, дээлнээс эхлээд эдэлж хэрэглэж байсан олон зүйлс дэлгэгдсэн байна.

-Дилова хутагт тагнуул байсан гэж өнөөдрийн хурлаар ярьж байна?

-Тийм, энэ удаагийн хурлаар яригдсан. Ванчигбогдыг тагнах гэж Монголоос гарсан юм. Тагнуул бол бэтгэгдсэн зүйл бол байхгүй гэхэд хилсдэхгүй байх. Хутагт хүн учир Ванчигбогдыг тагнах тагнуулаар гарсан гэдэг мэдээ, баримт олон байгаа. Тагнуулаар гаргахдаа хуурамч мэдээ тараасан байгаа юм. Нөгөө талд очиход нь сэжиг төрүүлэхгүйн тулд урвасан, оргосон гэж мэдээ тараасан аж. Дилова хутагт оргосон… оргожээ… гэсэн мэдээ нь сүүлдээ үнэн болсон.

-Монголд яагаад эргэж ирээгүй вэ?

-Угаасаа Дилова хутагт Монголоос гараад л хэмлэгдүүлэлт эхэлсэн шүү дээ. Тухай цаг үед хутагтуудаас ганцаараа амьд үлдсэн нь Дилова хутагт юм. Бусад нь бүгд байхгүй. Харин сүүлд НҮБ-ын төлөөлөгч уулзахдаа “Та нутагтаа очих бодол байна уу, цаг гайгүй болсон” гэж хэлсэн байдаг юм.

Эргэн ирээгүй гол шалтгаан нь хүн хөөдчихгүй гэсэн санаа юм. 1960 он хүртэл Дилова хутагтын хамаатан төрөл саданг тагнаад л байдаг байсан. Хүнтэй холбогдох л юм бол ер нь өөрөө хэрэгт ороод зогсохгүй хүнийг хэрэгт татна гэсэн үг. Хутагтын эгчийнх нь хүүхдийг хүртэл худалч хүнд тагнадаг байж. Түүний хамаатан төрөл саданг тагнадаг байсан тагнуулуудын мэдээ саяхан ил болсон юм. Гэндэн гэж хамт оргон гарсан хүнийг 1945 онд эргэн ирэхэд нь бас удаан тагнаж, хэнтэй уулзаж, юу ярьж байгааг нь тагнасан байдаг.

-Латтимор түүнийг Америк руу оргон зайлахад их тусалсан гэдэг. Тэдний харилцаа их дотно байсан гэдэг?

-Латтиморт монгол хэл зааж өгсөн хүн бол Дилова хутагт. Анхандаа багш, шавийн харилцаатай байсан тэд дотны анд нөхөд, ах дүүс болтлоо нөхөрлөсөн. Америк улсад байхад түүнийг гэр бүлийн гишүүн адил дотно байсан. Латтимортын хүүгийн загалмайлсан эцэг байсан гэхээр хэр их дотно байсан нь тодорхой биз ээ. Хүүд нь Батбилиг гэж нэр өгсөн. Батбилиг эхнэр авахад эхнэрт нь Эрдэнэгэрэл гэж нэр өгсөн байдаг.

-Латтимор Дилова хутагтын Америк руу явах зардал 404 төгрөгийг гаргаж байсан гэж үнэн үү?

-Тийм, одоо бол монголчууд бидэнд Дилова хутагтын тухай буруу ойлголт бараг үлдсэнгүй. Дилова хутагт судлал маш сайн хөгжлөө. Дилова хутагтын архивын болон гадаад баримтууд ил гараад түүний амьдрал, замнал нь нэлээд тодорхой боллоо.

Эх сурвалж: Н.НАРВАНЧИН DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?22 минут 5 секундын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв7 цаг 2 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 9 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо7 цаг 11 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв7 цаг 16 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ7 цаг 21 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов7 цаг 25 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов7 цаг 29 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх7 цаг 31 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана9 цаг 15 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ9 цаг 19 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 23 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна9 цаг 26 минутын өмнөСпорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна9 цаг 28 минутын өмнө2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ9 цаг 32 минутын өмнөБогдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна9 цаг 35 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна9 цаг 46 минутын өмнөБулган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ9 цаг 49 минутын өмнөНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа9 цаг 57 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.