1072 хувьцаа өвлөх, нөхөн авахын тулд хийх алхмууд


5-р сарын 15
13 цаг 50 минут

     Монгол Улсын иргэд 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсон билээ. Нэг иргэн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй. Энэ нь тус компанийн гаргасан нийт хувьцааны 20 хувь байхаар засгийн газрын тогтоолд тусгасан юм.

Түүнээс хойш хүн ам тодорхой хэмжээнд өссөн, тиймээс өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 26.4 хувь нь буюу 3.1 тэрбум ширхэг нь иргэдийнх болсон байна. Эл хөрөнгийнхөө ногдол ашгийг монголчууд 2019 оноос хойш зургаан удаа хүртжээ. Хамгийн сүүлийнхийг нь саяхан авсан. Тэгвэл уг хувьцаатай холбоотой зарим зохицуулагдаагүй маргаан гарсаар ирсний нэг нь эзэмшигч иргэн нас барсан нөхцөлд хүртэх хувийг өвлүүлэх, эсэх тухай байв. Уг асуудлыг Засгийн газрын өнгөрсөн сарын 29-ний хуралдаанаар сая нэг эцэслэж, нас барсан 132 203 иргэний хувьцааг гэр бүлд нь өвлүүлэх хууль, эрх зүйн боломжийг бүрдүүлсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай энэхүү тогтоолыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Мөн хувьцаа олгож эхэлснээс хойш эх орондоо байгаагүй, гадаадад амьдардаг иргэн цөөнгүй бий. Тэд хэрхэн нөхөж авах болон өвлөхийн тулд ямар алхам хийх вэ гэсэн асуултад хариулт хайя.

Хувьцаа өвлөхөд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ

Хувьцаа бол хөрөнгө, өв. Тиймээс эзэн нь нас барлаа ч ногдол ашиг нь дансандаа хуримтлагдсаар байдаг аж. Гэхдээ энд дээрх хувьцааг олгож эхэлснээс буюу 2012 оны дөрөвдүгээр сараас хойш нас барсан хүмүүсийг л хамааруулна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд 1072 хувьцаатай иргэн нийт 938 мянган төгрөгийн ногдол ашиг хүртсэн байна. Хэзээ нас барснаас хамаараад ногдол ашиг нь тухайн хүний дансанд хадгалагдсаар байгаа гэсэн үг. Зарим хүн огт ногдол ашиг хүртэж амжаагүй бол зарим нь 3-4 удаа авсан ч байж болох. Ямартай ч 2012 оны дөрөвдүгээр сараас 2025 оны төгсгөл хүртэл 132203 хувьцаа эзэмшигч иргэн нас барсан гэсэн бүртгэл Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд байгаа юм. Тэдний нэр дээр бүртгэлтэй 111.2 сая хувьцаанд оногдох ногдол ашиг болох 66.4 тэрбум төгрөг хуримтлагдсаныг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу мэдээлсэн.

Нас барсан гэр бүлийн хүмүүсийнхээ хувьцааны ногдол ашгийг өвлөж авч болох тухай мэдээлэл гарснаас хойш иргэд хэрхэн, яаж гэсэн асуулт тавьж байна.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн ачаалал ч эрс нэмэгдсэн болов уу. Тус төвийн утас ч, чат ч завгүй байх болжээ. Хэдэнтээ залгаад холбогдож болохгүй, хариу авч чадахгүй байгаа тухай иргэд гомдоллож буй. Тэгэхээр ямар дарааллаар “ажиллах” вэ. Танай гэр бүлд 2012-2025 онд нас барсан хүн байдаг бол эхлээд түүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэдэн хувьцаа бий вэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Үүний тулд 158989 дугаарт регистрийн дугаарыг нь мессежээр илгээж, аль үнэт цаасны компанид бүртгэлтэй, хэдэн ширхэг хувьцаатай гэдгийг мэдэж болно. Учир нь 2012 онд иргэдэд хувьцаа эзэмшүүлэх тогтоол баталсан жилдээ Засгийн газраас нэг бүрийг нь 933 төгрөгөөр тооцож, сая төгрөгөөр үнэлэн буцаан худалдаж авах, эсвэл үүнийгээ сургалтын төлбөрт тооцуулан шилжүүлэх боломжийг иргэдэд олгосон билээ. Тэтгэврийн насныхан, тухайн үед оюутан байсан голдуу 350 мянган иргэн 1072 хувьцаагаа ийнхүү Засгийн газарт эргүүлэн зарсан юм. Тэгэхээр танай аав, ээжид хувьцаа үлдээгүй байх магадлалтай гэсэн үг. Мөн 2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар иргэдээс нийт хувьцааных нь гуравны нэгийг худалдаж авсан. Энэ үед хувьцааныхаа 30 хувийг зарсан бол эдүгээ 750 ширхэгтэй үлдсэн. “Таванбогд капитал”-ийн 2023 оны төгсгөлийн мэдээллээс харахад 1072 хувьцаагаа бүрэн эзэмшдэг 1 сая 80 мянга гаруй иргэн байсан аж. Одоо энэ тоо бага зэрэг өссөн байх. Учир нь үүнээс хойш шинээр хүүхдүүд мэндэлсэн, мөн төр иргэдээсээ хувьцааг нь худалдаж авах оролдлого дахин хийгээгүй. Харин 2019 оноос ногдол ашиг түгээж эхэлсэн юм.

Талийгаачид тань хэрэв хувьцаа үлдсэн, хэд байгааг нь мэдсэн бол та бүхэн дараагийн алхмаа хийх нь. Үүний тулд албан ёсны өв залгамжлагчийг тодруулах ёстой. Өвлөн авагчийг хоёр зэрэгт ангилж буй. Нас барсан хүний эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг өнгөрсний дараа төрсөн хүүхэд, аав, ээж нь нэгдүгээр зэргийн өвлөгч болно. Аав, ээжийнхээ хувьцааны ногдол ашгийг хэн өвлөхөө шийдэхийн тулд үр хүүхдүүд нь нэгийгээ сонгоно гэсэн үг. Учир нь нэг л хүн албан ёсны өвлөгч болох юм. Ингээд энэ тухай шийдвэрээ нотариатаар баталгаажуулна. Улмаар нотариатаар баталгаажуулсан өвлөх хүсэлт, нас барсны гэрчилгээ, өв залгамжлагчийн баримт бичгээ аваад Үнэт цаасны хадгаламжийн төвлөрсөн төвд хандаж, тухайн өвлөгч дансаа бүртгүүлснээр өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн авах боломж бүрдэх аж. Хэрэв дээр дурдсан нэгдүгээр зэргийн өвлөгч байхгүй, эсвэл тэд нь авахаас татгалсан бол эмээ, өвөө, ах, эгч, дүү, ач, зээ нарт нь оногдох юм байна. Шийдвэр баталгаажих үйл явцыг ett.mn сайтаар дамжуулан хянах боломжтой гэжээ.

Огт ногдол ашиг аваагүй хүмүүс

2012 оноос өмнө гадагшаа гарч, хилийн чанадад амьдарч буй, эсвэл дансаа одоо болтол нээлгээгүй иргэн тодорхой хэмжээнд бий.

Ялангуяа гадаадад амьдарч буй иргэдэд ийм асуудал тулгамддаг. Тэгвэл тэд яаж эх орныхоо баялгаас хууль ёсоор оноож буй ашгийг хүртэх вэ. Тэдэнд ногдол ашгаа нөхөн авах боломж бий. Дээр дурдсанчлан иргэн бүрийн хувийг төр дансанд нь хуримтлуулсаар буй. Тиймээс эхлээд таны нэр дээр хувьцааны бүртгэл байгаа, эсэхийг шалгах нь. Харин огт үнэт цаасны данс нээлгэж байгаагүй бол цахимаар бүртгүүлэх боломжтой болжээ. Үүний тулд Монголын Улсын арилжааны банканд өөрийн нэр дээрх данстай байхад болно. Гадаад пасспортоо ашиглан аль нэг үнэт цаасны компани, эсвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан ёсны аппликэйшнаар данс нээлгэх боломжтой. Эсвэл итгэмжлэгдсэн компаниар дамжуулан онлайнаар бүртгүүлнэ. Ингээд л өнгөрсөн он жилүүдийн ногдол ашгаа нөхөн авч чадна гэсэн үг. Гэхдээ олон жил эх орондоо огт ирээгүй, Монголын банкны дансгүй хүн байвал яах вэ. Тэгвэл банкны аппликэйшнээр дамжуулан онлайнаар данс нээх боломж бас бий аж. Үүний тулд заавал Монголын үүрийн телефоны бүртгэлтэй дугаар хэрэгтэй, эсэхийг ХХБ-ны ажилтнаас лавлахад “Тухайн улсдаа ашигладаг дугаар ч байж болно. Бүртгүүлэхэд хэрэгтэй кодоо хүлээж авах боломжтой байх нь чухал юм. Хэрэв мессежээр код очихгүй бол заавал монгол дугаар хэрэг болно. Эсвэл итгэмжлэл бичиж, үүндээ ямар ямар үйлчилгээ авахаа тодорхой бичээд итгэмжлүүлсэн хүнээрээ дамжуулуулан үйлчлүүлэх боломжтой” гэлээ.

Ногдол ашиг бол халамжаас огт өөр ойлголт. Тиймээс Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгаас оноох ашгаа хүртэх эрхтэй. Үүний тулд бичиг баримтын зөрчлөө арилгахад л болох юм. Хувьцаатай холбоотой маргаан, асуудлыг Засгийн газар түрүүчээс нь шийдэж буй нь сайн хэрэг. Гэхдээ иргэд эзэмшдэг хувьцаагаа худалдах эрхтэй байх нь зөв гэсэн бас нэг маргаан одоо үлдээд байна.

С.Туул

Эх сурвалж: eagle.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина26 минут 56 секундын өмнөЭмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа29 минут 15 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа35 минут 4 секундын өмнө“АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина40 минут 5 секундын өмнөЧ.Болдбаатар: Салхитын төсөл ашиглалтын үеийн хайгуулаар нөөцөө өсгөж, ТЭЗҮ-ийн гүйцэтгэлийг 200 тэрбум төгрөгөөр давууллаа43 минут 39 секундын өмнөТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ49 минут 27 секундын өмнөХ.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ51 минут 52 секундын өмнөСургагч багшийн сургалт зохион байгууллаа54 минут 31 секундын өмнө1072 хувьцаа өвлөх, нөхөн авахын тулд хийх алхмууд57 минут 17 секундын өмнөНийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа2 цаг 55 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв3 цаг 51 минутын өмнөМ.Саруул-Эрдэнэ: Дилова хутагтын архивын болон гадаад баримтууд ил гарч түүний амьдрал, замнал нь нэлээд тодорхой боллоо3 цаг 55 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай4 цаг 6 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ4 цаг 12 минутын өмнөТөсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжив4 цаг 18 минутын өмнөӨнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана4 цаг 24 минутын өмнөГадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 цаг 13 минутын өмнөХан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ5 цаг 16 минутын өмнөХууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ5 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 26 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана5 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан5 цаг 36 минутын өмнөДунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 сар 14. 15:38Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо5 сар 14. 15:35Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 14. 13:46Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 12:47У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төсөл зогсохгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно5 сар 14. 12:43Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа5 сар 14. 12:37Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа5 сар 14. 12:35“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар5 сар 14. 12:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.