Сургагч багшийн сургалт зохион байгууллаа


5-р сарын 15
13 цаг 53 минут

     Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь төрийн албан хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн сургалтын чанар, үр өгөөжийг сайжруулах, сургагч багш нарын мэргэжлийн ур чадвар, арга зүйн чадамжийг бэхжүүлэх зорилгоор “Сургагч багшийн заах арга зүйн ур чадвар олгох” сургалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалтыг тавдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд оролцогчдын суралцах хэрэгцээ, насанд хүрэгчдийн суралцахуйн онцлог, сургалтын зорилго, хүлээгдэж буй үр дүнг дижитал хэрэглээ, хиймэл оюуны шийдэлтэй уялдуулсан цогц агуулгыг хүргэж байгаагаараа онцлог боллоо. Сургалтын эхний өдрийн хөтөлбөрт насанд хүрэгчдийн суралцахуй буюу андрогогийн онцлог, VARK загвар, суралцахуйн зорилго тодорхойлох, Bloom’s taxonomy-д суурилан хөтөлбөр боловсруулах, хичээлийг үр дүнтэй төгсгөх арга зүй, цахим хэрэглэгдэхүүн боловсруулах, AI хэрэгслийг сургалтад ашиглах зэрэг сэдвүүдийг онол, дадлага хослуулан багтаасан. Энэхүү сургалтад оролцоонд суурилсан арга хэлбэрийг түлхүү ашигласан нь онцлогтой.

Тухайлбал, кейс, хэлэлцүүлэг, багийн ажил, практик дасгал, туршилт, тоглоом, AI-д суурилсан даалгавар зэрэг арга зүйгээр оролцогчдыг идэвхтэй суралцах орчинд ажиллуулж байна. Ингэснээр сургагч багш нар зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна оролцогчдыг чиглүүлэх, идэвхжүүлэх, хамтран суралцах үйл явцыг зохион байгуулах ур чадвараа хөгжүүлж байна. Мөн Mentimeter, Padlet, Kahoot, Quizizz зэрэг орчин үеийн дижитал хэрэгслийг сургалтад ашиглах практик дадлагыг тусгасан нь танхимын болон цахим сургалтыг илүү интерактив, сонирхолтой, үр дүнтэй зохион байгуулах боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Үүнээс гадна AI ашиглан кейс, асуулт, дасгал боловсруулах, prompt engineering-ийн суурь ойлголтыг эзэмшүүлэх агуулгыг багтаасан юм. “Сайн сургагч багш – амжилттай суралцахын түлхүүр” гэсэн агуулгад тулгуурлаж, багшийг зөвхөн мэдээлэл хүргэгч бус, харин суралцагчдыг идэвхжүүлэгч, чиглүүлэгч, суралцах үйл явцыг дэмжигч, хамтын орчин бүрдүүлэгч гол оролцогч гэж үзэж байгаагаараа ач холбогдолтой юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина2 цаг 37 минутын өмнөЭмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа2 цаг 39 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа2 цаг 45 минутын өмнө“АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина2 цаг 50 минутын өмнөЧ.Болдбаатар: Салхитын төсөл ашиглалтын үеийн хайгуулаар нөөцөө өсгөж, ТЭЗҮ-ийн гүйцэтгэлийг 200 тэрбум төгрөгөөр давууллаа2 цаг 54 минутын өмнөТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ3 цагийн өмнөХ.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ3 цаг 2 минутын өмнөСургагч багшийн сургалт зохион байгууллаа3 цаг 5 минутын өмнө1072 хувьцаа өвлөх, нөхөн авахын тулд хийх алхмууд3 цаг 7 минутын өмнөНийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа5 цаг 5 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 цагийн өмнөМ.Саруул-Эрдэнэ: Дилова хутагтын архивын болон гадаад баримтууд ил гарч түүний амьдрал, замнал нь нэлээд тодорхой боллоо6 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай6 цаг 16 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ6 цаг 21 минутын өмнөТөсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжив6 цаг 28 минутын өмнөӨнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана6 цаг 33 минутын өмнөГадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 23 минутын өмнөХан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ7 цаг 26 минутын өмнөХууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ7 цаг 31 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 36 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана7 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан7 цаг 46 минутын өмнөДунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 сар 14. 15:38Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо5 сар 14. 15:35Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 14. 13:46Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 12:47У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төсөл зогсохгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно5 сар 14. 12:43Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа5 сар 14. 12:37Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа5 сар 14. 12:35“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар5 сар 14. 12:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.