ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


5-р сарын 15
13 цаг 58 минут

     Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.15/ хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Д.Батбаяр, Х.Болормаа, Ж.Батсуурь, Р.Батболд, Х.Булгантуяа, Ж.Баясгалан, Х.Ганхуяг, Б.Заяабал, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Б.Түвшин, Б.Чойжилсүрэн, Ч.Номин, Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирснээр хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш нийт 308 төсөл, арга хэмжээнд 10.4 тэрбум ам.доллар буюу 33.4 их наяд төгрөгийн төслийн зээлийн хэлэлцээр байгуулснаас өнөөдрийн байдлаар 6.1 тэрбум ам.доллар буюу 19.6 их наяд төгрөгийн хөрөнгийг ашиглаж 4.3 тэрбум ам.доллар буюу 13.8 их наяд төгрөгийн ашиглаагүй үлдэгдэл байгаагийн 38 хувь нь буюу 5.3 их наяд төгрөг нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн үлдэгдэл санхүүжилт байгааг онцолсон.

Мөн Улсын Их Хурлаар соёрхон баталсан гэрээ, хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар олон улсын гэрээнд хамаардаг бөгөөд энэ ч үүднээс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улс, санхүүгийн байгууллагуудаас тогтмол хийдэг үнэлгээнд нөлөөлөх асуудал болдог гэдгийг тодотгов.

Өнөөдрийн төсвийн хязгаарлалттай нөхцөл байдлаас шалтгаалж гадаад зээлийн эх үүсвэртэй төслүүдийн гэрээний дагуух шаардлагатай санхүүжилтийн дөнгөж 22 орчим хувийг улсын төсөвт тусгаж байгаа нь хэрэгжилтийн гол хүндрэл болж байна. Хэрэв зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхгүйгээр энэ түвшин хэвээр үргэлжилбэл зарим төслийн хэрэгжилт дунджаар 5-10 жилээр хойшлох, зардал нэмэгдэх, өрийн үйлчилгээний төлбөр нэмэгдэх бодит эрсдэл үүссэнтэй адил нөхцөл үүснэ. Хэдийгээр энэ онд 18 төсөл хэрэгжин дуусаж байгаа боловч шинээр эхлэх төслүүдийн гэрээтэй холбоотойгоор зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл ирэх онуудад ч өндөр хэвээр байх хандлагатай байна. Иймд Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын болон эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгох шаардлага үүссэн гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдаж байлаа.

Хуулийн төсөл нь 4 бүлэг, 5 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн 1 дүгээр бүлэгт хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээг, 2 дугаар бүлэгт гадаад зээлийн ашиглалтын зардлын зохицуулалтыг, 3 дугаар бүлэгт гадаад зээлийн ашиглалтын ил тод байдал, хяналтын асуудлыг, харин 4 дүгээр бүлэгт хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтыг тус тус тусгасан гэв.

Хуулийн төсөлд нийт хэрэгжиж байгаа төслүүдээс зөвхөн Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн хүрээнд ашиглалтыг нэмэгдүүлэхийг тодорхой тусгаж өгсөн. Хуульд өөр төсөл нэмж тусгах, төслийн нэр өөрчлөхийг хориглосон. Түүнчлэн хуулийг эдгээр төслүүдийн зээлийн ашиглалт бүрэн дуусах хүртэл хүчин төгөлдөр байхаар тусгасан хэмээн Сангийн сайд танилцуулж байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар 2026 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд 1.5 их наяд төгрөг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хувьд 324.1 тэрбум төгрөгийн ашиглалт буюу нийт 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт гарснаар төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хэлэлцээрийн хугацаанд багтаан ашиглалтад оруулах, зээлийн үйлчилгээний төлбөр тэр дундаа хөрөнгө баталгаажуулсны төлбөрт төлөгдөх 104.1 тэрбум төгрөгийг хэмнэх нөхцөлийг бүрдүүлнэ. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэглээний 55 хувийг хангаж жил бүр 1.0 тэрбум ам.доллар дотооддоо үлдэх, Эрднэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд баруун бүсийг 100 хувь эрчим хүчээр хангаж жил бүр 17.5 тэрбум төгрөг дотооддоо үлдэж, импортын цахилгаан эрчим хүчийг орлохоор байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Улсын Их Хурлаар өмнө нь батлагдах гэж байсан хувилбараас өөрчлөгдсөн зүйл байгаа эсэхийг тодруулахад Сангийн сайд З.Мэндсайхан өмнөх хуулийн төслөөс “Сэлбэ дэд төвийг” хассанаас өөр өөрчлөгдсөн зүйл байхгүй гэв.

Ингээд Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина27 минут 5 секундын өмнөЭмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа29 минут 24 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа35 минут 13 секундын өмнө“АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина40 минут 14 секундын өмнөЧ.Болдбаатар: Салхитын төсөл ашиглалтын үеийн хайгуулаар нөөцөө өсгөж, ТЭЗҮ-ийн гүйцэтгэлийг 200 тэрбум төгрөгөөр давууллаа43 минут 48 секундын өмнөТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ49 минут 36 секундын өмнөХ.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ52 минут 1 секундын өмнөСургагч багшийн сургалт зохион байгууллаа54 минут 40 секундын өмнө1072 хувьцаа өвлөх, нөхөн авахын тулд хийх алхмууд57 минут 26 секундын өмнөНийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа2 цаг 56 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв3 цаг 51 минутын өмнөМ.Саруул-Эрдэнэ: Дилова хутагтын архивын болон гадаад баримтууд ил гарч түүний амьдрал, замнал нь нэлээд тодорхой боллоо3 цаг 55 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай4 цаг 6 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ4 цаг 12 минутын өмнөТөсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжив4 цаг 18 минутын өмнөӨнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана4 цаг 24 минутын өмнөГадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 цаг 13 минутын өмнөХан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ5 цаг 16 минутын өмнөХууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ5 цаг 22 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 26 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана5 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан5 цаг 36 минутын өмнөДунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 сар 14. 15:38Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо5 сар 14. 15:35Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 14. 13:46Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 12:47У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төсөл зогсохгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно5 сар 14. 12:43Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа5 сар 14. 12:37Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа5 сар 14. 12:35“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар5 сар 14. 12:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.