“АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина


5-р сарын 15
14 цаг 07 минут

       Энэ онд Хан-Уул дүүрэгт замын нийт 23 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд 36.89 км авто зам, 68.95 урт метр гүүрэн байгууламж, 1.5 км явган болон дугуйн зам барина. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина. Тухайн байршилд хотын дарга Х.Нямбаатар болон Хан-Уул дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нар өнөөдөр ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Ээрмэлийн үйлдвэрийг урагшаа 115 дугаар сургуультай холбосон авто замыг өнгөрсөн жил барьсан. Үргэлжлүүлэн Ээрмэлийн гудамж буюу Орхон их сургуулиас Хан-Уул дүүргийн хажуу руу гарах замын ажлыг зургаадугаар сард ашиглалтад оруулна. Мөн шугам сүлжээний ажлыг давхар гүйцэтгэж байгаа. Ингэснээр Орхон их сургууль, Ээрмэлийн үйлдвэрийн хажуугаар урдаас болон хойноос зорчих хөдөлгөөн Хан-Уул дүүрэг, Шаравын гудамж руу шууд гарах боломжтой. Ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хариуцан гүйцэтгэж байна. Тус зам Чингисийн өргөн чөлөөний ачааллыг мөн хуваалцана. Хан-Уул дүүрэгт орон сууцны хороолол дундах холбоос замуудыг нэмэгдүүлнэ. Энэ жил Хан-Уул дүүрэгт замын нийт 23 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Хан-Уул дүүрэгт Эмээлтийг Шувуун фабриктай холбосон 12.6 км авто замыг энэ жил дуусгана. Тус зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотод баруун, зүүн талаас нэвтрэх хөдөлгөөн Эмээлтээс урагш гүүрэн байгууламжаар гараад Өлзийтөөр Төв аймгийн зам руу хүрэх байдлаар дамжин өнгөрөх боломжтой” гэлээ.

Нийслэлийн нийт авто замын 20 орчим хувь нь ус зайлуулах байгууламжтай. Иймд Барс зах, 22-ын товчоо зэрэг ус тогтдог байршлуудад авто замын ус зайлуулах хоолой угсарч байна. Энэ жил Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд Хүннү 2222 хотхон орчимд ус ихээр тогтдог байршилд, мөн Ажилчны соёлын ордны автобусны буудал орчим ус тогтдог байршилд ус зайлуулах байгууламжийг барьж угсарч байна. Чингисийн өргөн чөлөө дагуу ус зайлуулах байгууламжийн ажил үргэлжилнэ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Уулын зам дагуу явган болон дугуйн замын ажил, Удирдлагын академийг Жапан таунтай холбох зам, Арцатыг Неосити, Архивчдын гудамжтай холбох авто зам, Дэлхийн банкны зургаан эгнээ зам Наадамчдын гудамжнаас Шинэ Яармаг хороолол дундуур өнгөрөөд баруун тийш Архивчдын гудамжтай холбогдох авто замуудыг барьж байгаа.

Тэнгэр рашаанаас Ар зайсангийн гудамж, Ар Зайсангаас Хийморийн овооны замтай холбогдох авто замын ажлууд хийгдэж байгаа. Гандийн гудамж, Цэнгэлдэх хотхоны авто зам, Чингисийн өргөн чөлөөнөөс Туул голын гудамж хүртэлх авто зам, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны уулзвар буюу Станцын уулзвар хүртэлх зургаан эгнээ замын ажил энэ жил дуусна” гэв.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Хан-Уул дүүрэгт хамгийн их нягтаршил ихтэй байршлуудын хороолол, хотхон дунд сургууль, цэцэрлэг барьж байна. Энэ жил долоон сургууль, цэцэрлэгийг шинээр барина” гэлээ. 

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд бүртгэлтэй 28 арьс ширний үйлдвэр байдаг. Тэдгээр арьс ширний үйлдвэрийг нүүлгэж, Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу шилжүүлж байна. Эмээлт аж үйлдвэрийн паркийн гадна авто зам, бусад дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдэж, Л.Хосбаяр дарга ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа хөрсний бохирдлын асуудлыг мөн шийдвэрлэнэ” гэсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина54 минут 8 секундын өмнөЭмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа56 минут 27 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа1 цаг 3 минутын өмнө“АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина1 цаг 8 минутын өмнөЧ.Болдбаатар: Салхитын төсөл ашиглалтын үеийн хайгуулаар нөөцөө өсгөж, ТЭЗҮ-ийн гүйцэтгэлийг 200 тэрбум төгрөгөөр давууллаа1 цаг 11 минутын өмнөТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ1 цаг 17 минутын өмнөХ.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ1 цаг 20 минутын өмнөСургагч багшийн сургалт зохион байгууллаа1 цаг 22 минутын өмнө1072 хувьцаа өвлөх, нөхөн авахын тулд хийх алхмууд1 цаг 25 минутын өмнөНийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа3 цаг 23 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 цаг 18 минутын өмнөМ.Саруул-Эрдэнэ: Дилова хутагтын архивын болон гадаад баримтууд ил гарч түүний амьдрал, замнал нь нэлээд тодорхой боллоо4 цаг 22 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай4 цаг 34 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ4 цаг 39 минутын өмнөТөсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжив4 цаг 45 минутын өмнөӨнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана4 цаг 51 минутын өмнөГадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 цаг 40 минутын өмнөХан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ5 цаг 43 минутын өмнөХууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ5 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 53 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана5 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 цаг 3 минутын өмнөДунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 сар 14. 15:38Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо5 сар 14. 15:35Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 14. 13:46Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 12:47У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төсөл зогсохгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно5 сар 14. 12:43Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа5 сар 14. 12:37Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа5 сар 14. 12:35“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар5 сар 14. 12:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.