Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа


5-р сарын 15
14 цаг 12 минут

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ногоон санхүүжилтийн бодлого хэрэгжүүлэх хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа. 

Ерөнхий сайд “Монгол Улсын Засгийн газрын дөрвөн чөлөөлөлтийн бодлогын нэг нь Ногоон хөгжлийн чөлөөлөлт. Ногоон хөгжлийн чөлөөлөлт бол уриа лоозон биш бодит ажил юм” гэдгийг тэмдэглээд“Засгийн газар, Монголбанк, банк, санхүүгийн салбар хамтдаа ногоон зээл, ногоон санхүүжилтэд ногоон гэрэл асааж байгаа”-г онцлов. 

Засгийн газар Түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай “НОГООН” тогтоол баталсан. 15 шат дамжлага, гарын үсгээр халхалсан хүнд суртлын хүлээсийг тайллаа. Чингэлтэй дүүргийн 83 айл өрх нарны хавтан, хураагуур ашиглан, эрчим хүчний хэрэгцээгээ хангаад, төвийн шугамд нийлүүлж эхэлсэн.  Энэ бол эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжилтийнбодлогын бодит эхлэл гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт ногоон зээлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.  Ногоон зээлийн хугацаа 30 сараас 60 сар хүртэл уртсаж, сарын төлөлт 40 орчим хувиар буурч, хүү нь бусад зээлээс 4-6 хувиар хямд байна. Ногоон зээлд нарны хавтан, цахилгаан тээврийн хэрэгсэл, дулаалга багтаж байна. 

“Энэ бол ногоон хөгжлийн замын эхний ахлам, шинэ гараа. Цаашид эх үүсвэрийг олшруулахын хэрээр нөхцөл нь хөнгөн, бүтээгдэхүүний тоо, төрөл, хүртээмж нэмэгдэх учиртай. Хөгжлийн банк ногоон санхүүжилтийн хямд эх үүсвэр татаж, холимог санхүүжилтийн шийдэл гаргаж ажиллахаар бэлтгэлээ базааж байна. Хөрөнгийн зах зээлд ногоон бонд зэрэг арга хэрэгсэл ашиглахыг тууштай дэмжинэ. Өрхийн орлого амьжиргааг харгалзан зарим хөнгөлөлттэй татаасуудын эх үүсвэрийг нэмэх зэрэг хийх ажил, шийдэх асуудал олон байгаа”-г Засгийн газрын тэргүүн хэллээ. 

Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, банк санхүүгийн салбарынхны асуултад хариуллаа.

“Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн шинэчлэл бол хөдөлмөрлөж буй хүн бүрийг дэмжих бодлого. Цалингийн 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох ХХОАТ-ыг 100 хувь хөнгөлөх, НӨАТ төлөгчийн босгыг 50 саяас 400 сая, жилийн 2,5 тэрбум хүртэлх орлоготой компаниуд нэг хувийн татвар төлдөг байх зэрэг нь ажил, бизнес эрхлэх замыг хуульчлан чөлөөлөх бодлогын бодит илрэл.  Засгийн газар чөлөөлөлтийн гарааны сардаа татвар, НДШ-ийн өртэй компаниудын дансыг нээсэн, 146 бизнесийг зөвшөөрөл хөөцөлдөхгүй мэдэгдээд шууд эхлүүлдэг болгосон нь ч  чөлөөлсөн шийдлүүдийн эхлэл юм” гэлээ.

Орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг өсгөх талаар уулзалтын үеэр мөн хөндлөө. Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж ирсэн ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ. Арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээр олгож буй зээл өсөж, нийт орон сууцны зээлийн 62 хувийг бүрдүүлж байна. 

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулах, Орон сууцны санхүүжилтийн банк байгуулахад Монголбанк Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Зургаан хувийн зээлд хамрагдах дугаарлалт их,  47 мянган хүн хүлээж байна. Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна” гэж Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хэллээ. 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина57 минут 35 секундын өмнөЭмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа59 минут 54 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа1 цаг 6 минутын өмнө“АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина1 цаг 11 минутын өмнөЧ.Болдбаатар: Салхитын төсөл ашиглалтын үеийн хайгуулаар нөөцөө өсгөж, ТЭЗҮ-ийн гүйцэтгэлийг 200 тэрбум төгрөгөөр давууллаа1 цаг 15 минутын өмнөТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ1 цаг 21 минутын өмнөХ.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ1 цаг 23 минутын өмнөСургагч багшийн сургалт зохион байгууллаа1 цаг 26 минутын өмнө1072 хувьцаа өвлөх, нөхөн авахын тулд хийх алхмууд1 цаг 28 минутын өмнөНийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа3 цаг 26 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 цаг 21 минутын өмнөМ.Саруул-Эрдэнэ: Дилова хутагтын архивын болон гадаад баримтууд ил гарч түүний амьдрал, замнал нь нэлээд тодорхой боллоо4 цаг 25 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай4 цаг 37 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ4 цаг 42 минутын өмнөТөсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжив4 цаг 49 минутын өмнөӨнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана4 цаг 54 минутын өмнөГадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 цаг 44 минутын өмнөХан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ5 цаг 46 минутын өмнөХууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ5 цаг 52 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 56 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана6 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 цаг 7 минутын өмнөДунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 сар 14. 15:38Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо5 сар 14. 15:35Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 14. 13:46Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 12:47У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төсөл зогсохгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно5 сар 14. 12:43Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа5 сар 14. 12:37Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа5 сар 14. 12:35“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар5 сар 14. 12:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.