Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн санаачилгаар “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг”-ийг байгуулж байгаа талаараа Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2026.05.15/ мэдээллээ.
Монгол Улсын нийт хүн амын 37.1 хувийг эзэлж буй хүүхэд, залуучууд болон 997 мянга орчим орчим гэр бүлийн, хөгжил, хамгаалал, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын түвшинд анхаарч ажиллах “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг”-ийг байгуулах санаачилгыг дэмжин Улсын Их Хурлын 58 гишүүн гарын үсэг зурсан болохыг Д.Үүрийнтуяа гишүүн мэдээллээ.
Эдгээр гишүүн хүүхэд болон гэр бүлийн хөгжлийг дэмжихтэй холбоотой шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, сайжруулах чиглэлээр Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд манлайлж ажиллах юм байна.
Улсын Их Хурал 2026 оныг “Хүүхдийн төлөө жил” болгон зарласан бөгөөд М.Бадамсүрэн нарын Улсын Их Хурлын 21 гишүүн санаачлан боловсруулсан Хүүхдийн хөгжлийн дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.gif)

Сэтгэгдэл бичих