Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина


5-р сарын 15
14 цаг 20 минут

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Зайсангийн аманд нийтийн орон сууц болон амины орон сууц олноор барьж, суурьшлын бүс болсон. Барилга байгууламж нэмэгдэж байгаа ч хүүхдүүд сурч хөгжих сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байна. Тухайлбал, Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулж буй ганц сургууль нь Хүмүүн сургууль. Тус сургуульд 500 орчим хүүхэд суралцдаг бөгөөд ойр орчмын бүх хүүхдийг хамруулах боломжгүй. Иймээс Хан-Уул дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу Зайсангийн аманд нэг сургууль, нэг цэцэрлэг барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Мөн Зайсангийн ам руу ордог ганц зам байдаг. Энэ замыг холбоос замтай болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина. Өнгөрсөн хавар сургууль, цэцэрлэг болон авто зам барих газрын чөлөөлөлтийг хийсэн. Тавдугаар сарын 30-наас өмнө сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж, энэ онд ажлыг эхлүүлж, ирэх жилээс хүүхдүүдээ хүлээн авч эхэлнэ. Мөн авто замыг энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулна” гэв.

Нийслэлийн Баруун бүсийн Зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Түвшинмөнх “Манай байгууллага Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина. Эхний байршил нь Хийморийн овооны арын замаас Ар Зайсангийн гудамж хүртэл 1.1 км үргэлжилнэ. Харин хоёр дахь байршил нь Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд талаар үргэлжилж, Ар Зайсангийн гудамжтай холбогдох 780 метр урт авто зам байна. Тус зам ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны замын ачаалал буурч, Уулын замын нэвтрүүлэх чадвар сайжрах юм. Замыг энэ оны наймдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина57 минут 44 секундын өмнөЭмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа1 цаг 1 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа1 цаг 6 минутын өмнө“АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина1 цаг 11 минутын өмнөЧ.Болдбаатар: Салхитын төсөл ашиглалтын үеийн хайгуулаар нөөцөө өсгөж, ТЭЗҮ-ийн гүйцэтгэлийг 200 тэрбум төгрөгөөр давууллаа1 цаг 15 минутын өмнөТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ1 цаг 21 минутын өмнөХ.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ1 цаг 23 минутын өмнөСургагч багшийн сургалт зохион байгууллаа1 цаг 26 минутын өмнө1072 хувьцаа өвлөх, нөхөн авахын тулд хийх алхмууд1 цаг 29 минутын өмнөНийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа3 цаг 26 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 цаг 21 минутын өмнөМ.Саруул-Эрдэнэ: Дилова хутагтын архивын болон гадаад баримтууд ил гарч түүний амьдрал, замнал нь нэлээд тодорхой боллоо4 цаг 25 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай4 цаг 37 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ4 цаг 42 минутын өмнөТөсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжив4 цаг 49 минутын өмнөӨнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана4 цаг 54 минутын өмнөГадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 цаг 44 минутын өмнөХан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ5 цаг 47 минутын өмнөХууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ5 цаг 52 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 57 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана6 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 цаг 7 минутын өмнөДунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 сар 14. 15:38Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо5 сар 14. 15:35Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 14. 13:46Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 12:47У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төсөл зогсохгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно5 сар 14. 12:43Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа5 сар 14. 12:37Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа5 сар 14. 12:35“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар5 сар 14. 12:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.