Монгол Улсад анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо


5-р сарын 16
12 цаг 09 минут

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд Сонгинохайрхан уулын бэлд барьсан дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн нээлтэд оролцлоо.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 112 орчим сая ам.долларын хөрөнгөөр үйлдвэрийг барьж ашиглалтад орууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри нар усны хавхлагыг нээж, үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпеотой Мянганы сорилтын II Компакт гэрээг батлан, улмаар үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байснаа дурслаа.

Тэрбээр, Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгасан, харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох энэ үйлдвэр нийслэлчүүд, байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг усаар найдвартай хангаж, хот баруун тийш өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулахад чухал ач холбогдолтойг хэллээ.

Мөн АНУ-ын Засгийн газар, Элчин сайдын яам, Мянганы сорилтын корпорац, Америкийн ард түмэн, бүтээн байгуулалтад оролцсон төр, засгийн болон дотоод, гадаадын бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлж, амжилт хүслээ.

    Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.

Энэ үйлдвэр нийслэлийн ус хангамжийн хамгийн том эх үүсвэр бөгөөд хотын цэвэр усны нэг жилийн хэрэглээтэй дүйх хэмжээний усыг цэвэршүүлэх юм.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри: Юуны өмнө Компакт гэрээг баталж, бүтээн байгуулалтыг эхнээс нь тууштай дэмжсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газар, нийслэл хот, холбогдох бүх байгууллага, аж ахуйн нэгж, Монголын ард түмэнд талархал илэрхийлье. Нийслэлчүүд найдвартай ус хангамжтай болж үйлдвэрлэл хөгжих, Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар сайжрах нэг баталгаа бий боллоо. Манай хоёр улс хөгжлийн хамтын ажиллагаанаас бодит үр дүн рүү, бүтээн байгуулалтаас ашиглалт руу, хамтран бүтээн байгуулагчаас эдийн засгийн өсөлтийн түнш болох шинэ шат руу шилжиж байна. Компакт хөтөлбөр нь бидний хамтын түншлэл, эдийн засгийн боломж, өсөлтийн төлөөх нийтлэг зорилгын бэлгэ тэмдэг болон үлдэхийг хүсэн ерөөе”.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Туркийн “МАПА Иншаат ве Тижарет”, Израилын “Баран групп лимитед” компани ажиллаж, АНУ-ын “Тетра Тех” компани хяналт тавьжээ.

Үйлдвэрийн барилга, байгууламжийн инженерийн нарийвчилсан зураг төслийг АНУ-ын “АЭКОМ”, үндэсний “Престиж инженеринг” компани боловсруулсан байна.

Мянганы сорилтын II Компакт гэрээний дагуу АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн.

Өнгөрсөн гуравдугаар сард Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм.

Энэ үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метрийг авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлдэг.

Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж байна.

Энэ нь жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж, саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломжтой болсон гэсэн үг юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсад анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо53 минут 55 секундын өмнөМахны үнийг богино хугацаанд тогтворжуулах боломжийг судалж шийдвэрлүүлэх үүрэг өглөө5 сар 15. 20:02Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина5 сар 15. 14:20Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа5 сар 15. 14:18Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа5 сар 15. 14:12“АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина5 сар 15. 14:07Ч.Болдбаатар: Салхитын төсөл ашиглалтын үеийн хайгуулаар нөөцөө өсгөж, ТЭЗҮ-ийн гүйцэтгэлийг 200 тэрбум төгрөгөөр давууллаа5 сар 15. 14:04ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 15. 13:58Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ5 сар 15. 13:55Сургагч багшийн сургалт зохион байгууллаа5 сар 15. 13:531072 хувьцаа өвлөх, нөхөн авахын тулд хийх алхмууд5 сар 15. 13:50Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа5 сар 15. 11:52УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 15. 10:57М.Саруул-Эрдэнэ: Дилова хутагтын архивын болон гадаад баримтууд ил гарч түүний амьдрал, замнал нь нэлээд тодорхой боллоо5 сар 15. 10:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай5 сар 15. 10:41“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ5 сар 15. 10:36Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжив5 сар 15. 10:30Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана5 сар 15. 10:24Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 15. 9:35Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ5 сар 15. 9:32Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ5 сар 15. 9:26УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 15. 9:22Ерөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана5 сар 15. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан5 сар 15. 9:12Дунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 сар 14. 15:38Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо5 сар 14. 15:35Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 14. 13:46Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 14. 12:47У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төсөл зогсохгүй, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно5 сар 14. 12:43Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа5 сар 14. 12:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.