Улсын Их Хурлын гишүүн, Монгол-БНАСАУ-ын Парламентын бүлгийн дарга С.Лүндэг өнөөдөр /2026.05.15/ Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Tүр хамаарагч Жон Мин Док-ийг хүлээн авч уулзлаа.
Талууд хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцаа тогтвортой хадгалагдаж ирсэн явдалд ач холбогдол өгч байгаагаа уулзалтын үеэр онцолж, цаашид он удаан жилийн түүхтэй дипломат харилцааг тогтвортой хадгалж, үргэлжлүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв.
Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад Ардын Дээд хурлын буюу парламентын 15 дахь удаагийн сонгууль явагдаж, улмаар БНАСАУ-Монгол Парламентын найрамдлын бүлэг шинээр байгуулагдсан талаар танилцууллаа.
Уулзалтаар парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, харилцан айлчлал хийх, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.gif)

Сэтгэгдэл бичих