Монгол, Азербайжан Улсын парламентын бүлгийн дарга, гишүүд цахим уулзалт хийлээ


5-р сарын 15
15 цаг 04 минут

      Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Азербайжаны парламентын бүлгийн дарга С.Замира тэргүүтэй тус бүлгийн гишүүд өнөөдөр /2026.05.15/ Бүгд Найрамдах Азербайжан Улсын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй цахим уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол-Азербайжаны парламентын бүлгийн дарга С.Замира, Бүгд Найрамдах Азербайжан Улсын парламентын гишүүн, Азербайжан-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар Монгол-Азербайжаны парламентын бүлгийг байгуулж, даргаар нь томилогдон ажиллаж буйгаа танилцууллаа. Тус бүлэгт нийт зургаан гишүүн ажиллаж буйг дуулгаад, парламентын бүлгүүд анх удаа албан ёсоор цахим уулзалт хийн хамтын ажиллагааны эхлэлийг тавьж буй нь хоёр улсын найрсаг харилцааг шинэ шатанд гаргах чухал алхам болно гэж үзэж байгаагаа тэмдэглэв.

Тэрбээр, Манай хоёр улс газар зүйн хувьд алслагдмал боловч түүх, уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв, тусгаар тогтнол, үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн дээдэлдэг нийтлэг шинжээрээ ойр дотно хэмээгээд, энэхүү нийтлэг үнэт зүйлдээ тулгуурлан цаашид парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой гэв.

БНАУ-ын парламент дахь Азербайжан-Монголын бүлгийн дарга Захид Оружд, хоёр улсын парламент хоорондын харилцааг өргөжүүлэхэд гүүр болон ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, 1991 онд тусгаар тогтнолоо зарлахад хүлээн зөвшөөрсөн анхны улс орнуудын нэг нь Монгол гэдгийг онцлов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 онд тус улсад айлчилснаас гадна 2024 онд нийслэл Баку хотноо зохион байгуулсан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хуралд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзаж байсныг дурдав. Мөн хоёр орны хамрилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий тодотгосон юм.

Уулзалтын үеэр хоёр улсын парламентын бүлгүүдийн харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, цаашид хөрөнгө оруулалт, худалдаа, аялал жуулчлал, соёл, урлаг, боловсрол, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг олон салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг холбох гүүр болж ажиллах талаар санал солилцов. Түүнчлэн парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ дипломат харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, төрийн өндөр дээд түвшний харилцан айлчлалуудыг зохион байгуулах чиглэлээр бодитой хамтран ажиллах талаар ярилцлаа.

Уулзалтад Монгол-Азербайжаны парламентын бүлгийн гишүүн М.Бадамсүрэн, С.Зулпхар, Х.Жангабыл, Азербайжан-Монголын парламентын бүлгийн гишүүн Азер Бабамов, Рази Нуруллаев нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв32 минут 56 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ37 минут 25 секундын өмнөНийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ40 минут 44 секундын өмнөЦагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно43 минут 48 секундын өмнө2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав1 цаг 9 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж хотын даргын асуудлыг хэлэлцэнэ1 цаг 14 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан1 цаг 34 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын хамт олон УИХ-ын дарга, гишүүдийн хамт мод тарилаа5 сар 17. 9:10“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна5 сар 16. 16:05Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ирэх долоо хоногт махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргана5 сар 16. 15:56Монгол Улсад анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо5 сар 16. 12:09Махны үнийг богино хугацаанд тогтворжуулах боломжийг судалж шийдвэрлүүлэх үүрэг өглөө5 сар 15. 20:02Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийг төслийг өргөн мэдүүлэв5 сар 15. 18:08Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 15. 16:06АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна5 сар 15. 15:20Монгол, Азербайжан Улсын парламентын бүлгийн дарга, гишүүд цахим уулзалт хийлээ5 сар 15. 15:04Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина5 сар 15. 14:20Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа5 сар 15. 14:18Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа5 сар 15. 14:12“АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина5 сар 15. 14:07БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Жон Мин Док-ийг хүлээн авч уулзлаа5 сар 15. 14:04Ч.Болдбаатар: Салхитын төсөл ашиглалтын үеийн хайгуулаар нөөцөө өсгөж, ТЭЗҮ-ийн гүйцэтгэлийг 200 тэрбум төгрөгөөр давууллаа5 сар 15. 14:04ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 15. 13:58Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ5 сар 15. 13:55Сургагч багшийн сургалт зохион байгууллаа5 сар 15. 13:531072 хувьцаа өвлөх, нөхөн авахын тулд хийх алхмууд5 сар 15. 13:50Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа5 сар 15. 11:52УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 15. 10:57М.Саруул-Эрдэнэ: Дилова хутагтын архивын болон гадаад баримтууд ил гарч түүний амьдрал, замнал нь нэлээд тодорхой боллоо5 сар 15. 10:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.