УИХ-ын Тамгын газрын хамт олон УИХ-ын дарга, гишүүдийн хамт мод тарилаа


5-р сарын 17
9 цаг 10 минут

     Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олны төлөөлөл өнөөдөр (2026.05.16) “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Үндэсний өдрийн мод тарих ажилд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Г.Хосбаяр, Н.Наранбаатар нар оролцлоо. Мод тарих ажлыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт байгаль дэлхийн цэвэр цэнгэг агаарын эх ундарга болсон ногоон байгууламжийг тэлж, нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв цэг болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ өргөжүүлэх гэгээн, сайхан үйл хэрэгт нэгдэж буй хүн бүрд талархал дэвшүүлэв.

Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын иргэд өнөөдрийн байдлаар 137 сая мод тариад байгааг дурдан, суулгац суулгах нь мод тарих ажлын ердөө нэг хувь, арчилж ургуулах нь 99 хувь байдаг гээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн тарьсан модод 98 хувийн ургалттай байгааг талархан дурдав. Мөн тэрбээр ирэх наймдугаар сард тус хүрээлэнд болох Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-д дэлхийн 197 улсын олон зуун зочид цуглаж, бидний тарьсан моддын дунд хуралдан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчин, эко системийг нөхөн сэргээх чухал асуудлыг хэлэлцэнэ гэдэг бахархал болох үйлс гэдгийг онцлон хэлсэн юм.

Мод тарих ажилд Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам, дэд дарга Г.Эрдэнэбат, Ц.Одхүү, Улсын Их Хурлын даргын улс төрийн бодлогын зөвлөх, ажлын албаны дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй 80 гаруй албанхаагч оролцож, нарс, шинэс модны 100 суулгац суулгалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв32 минут 22 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ36 минут 51 секундын өмнөНийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ40 минут 10 секундын өмнөЦагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно43 минут 14 секундын өмнө2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав1 цаг 9 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж хотын даргын асуудлыг хэлэлцэнэ1 цаг 14 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан1 цаг 34 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын хамт олон УИХ-ын дарга, гишүүдийн хамт мод тарилаа5 сар 17. 9:10“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна5 сар 16. 16:05Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ирэх долоо хоногт махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргана5 сар 16. 15:56Монгол Улсад анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо5 сар 16. 12:09Махны үнийг богино хугацаанд тогтворжуулах боломжийг судалж шийдвэрлүүлэх үүрэг өглөө5 сар 15. 20:02Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийг төслийг өргөн мэдүүлэв5 сар 15. 18:08Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 15. 16:06АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна5 сар 15. 15:20Монгол, Азербайжан Улсын парламентын бүлгийн дарга, гишүүд цахим уулзалт хийлээ5 сар 15. 15:04Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина5 сар 15. 14:20Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа5 сар 15. 14:18Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа5 сар 15. 14:12“АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина5 сар 15. 14:07БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Жон Мин Док-ийг хүлээн авч уулзлаа5 сар 15. 14:04Ч.Болдбаатар: Салхитын төсөл ашиглалтын үеийн хайгуулаар нөөцөө өсгөж, ТЭЗҮ-ийн гүйцэтгэлийг 200 тэрбум төгрөгөөр давууллаа5 сар 15. 14:04ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 15. 13:58Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ5 сар 15. 13:55Сургагч багшийн сургалт зохион байгууллаа5 сар 15. 13:531072 хувьцаа өвлөх, нөхөн авахын тулд хийх алхмууд5 сар 15. 13:50Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа5 сар 15. 11:52УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 15. 10:57М.Саруул-Эрдэнэ: Дилова хутагтын архивын болон гадаад баримтууд ил гарч түүний амьдрал, замнал нь нэлээд тодорхой боллоо5 сар 15. 10:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.