АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна


5-р сарын 15
15 цаг 20 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа.

АШУҮИС нь бүрэлдэхүүн 8, орон нутаг дахь харьяа 3 сургууль, судалгааны нэгжтэй. 800 орчим багш, ажилтан, 16 мянга гаруй оюутантай, эрдэм оюуны томоохон төв юм. Хүн амын амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм мэдлэг, ур чадвар, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа АШУҮИС-ийн үе үеийн эрдэмтэн багш, хамт олон, төгсөгчдөд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Тэрбээр, эрүүл мэндийн салбарын гол тулгуур болсон тус сургууль дэлхийн шилдэг их сургууль болох алсын хараа, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт манлайлах зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа онцоллоо.

Ерөнхийлөгч өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа болон нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

сонин mn

сонин mn

сонин mn

Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачилга, дэмжлэг, үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөр нь боловсролын салбарын хөгжилд үр дүн авчирч байгааг сайд Л.Энх-Амгалан хэллээ. Тухайлбал Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр эхлүүлсэн АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт ойрын хугацаанд дуусаж, ашиглалтад орно. Энэ төв олон улсын стандартад нийцсэн сургалт, судалгааны орчин, сувилахуйн тасралтгүй сургалт, мэргэжлийн хөгжлийн тогтолцоо, эмнэлзүйн ур чадварын дуураймал орчин бүхий үнэлгээний төв, мэргэшүүлэх цахим сургалтын төвтэй байх юм. 

сонин mn

сонин mn

сонин mn

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу уламжлалт анагаах ухааны хөгжлийн асуудлаар төрийн бодлогын уялдааг хангах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Үндэсний зөвлөл байгуулж, уламжлалт анагаах ухааны анхдагч хуулийн төсөл боловсруулж байна. АШУҮИС-ийн харьяа “Эрхэс” уламжлалт анагаахын 100 ортой сувилал нь сувилагч, эмнэлгийн мэргэжилтний дадлагын суурь бааз болох төдийгүй уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Шинэ хичээлийн жилээс Уламжлалт анагаах ухааны шавь сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах болжээ.

Ерөнхийлөгч захирамж гарган хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг ажиллуулж байна. Төрийн тэргүүний санаачилга, дэмжлэгээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ашиглалтад орсон бол Уламжлалт анагаах ухааны үндэсний төвийн бүтээн байгуулалт ид өрнөж байгаа. Хангайн бүсийн аймгуудад сувилагч, эмнэлгийн мэргэжилтний дутагдлыг арилгах зорилгоор Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Архангай аймагт АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” байгуулсан. Энэ цогцолбор сувилагч, уламжлалт анагаахын сувилагч, эм найруулагч, нүүр амны техникч, нүүр, амны эрүүл ахуйч, эмнэлзүйн лабораторийн технологич, дүрс оношлогооны техникч бэлтгэдэг юм.

сонин mn

сонин mn

сонин mn

АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын төв эмнэлгийн салбар Шүдний эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлгийн салбар, Уламжлалт анагаах ухааны клиник Хангайн бүсийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Ерөнхийлөгчийн санаачилгаар 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборын барилгыг удахгүй ашиглалтад хүлээн авна. 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсоны дагуу “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах орон нутгийн 1,000 оюутны эхний 100 нь амжилттай суралцаж байна. АШУҮИС энэ хөтөлбөрийн хүрээнд эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүйн чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх юм.

АШУҮИС эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг дангаараа бэлтгэдэг.

Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, АШУҮИС уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, судалгаа, инновацыг эрчимжүүлэх, сургалт, хүний нөөц бэлтгэх, эмийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.

сонин mn

сонин mn

сонин mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Нянзаадарын Даваасүрэн, Микробиологийн тэнхимийн ахмад багш, профессор Цэрэндоржийн Дагвадорж нарт Гавьяат эмч, Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш, Монгол-Японы эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Хасагийн Алтайсайханд Хүний гавьяат эмч цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэв6 минут 2 секундын өмнө“Улаанбаатар марафон”-д ашиглах хугацаа хэмжих системийн онцлог10 минут 36 секундын өмнөХяналт шалгалтаар илрүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв14 минут 1 секундын өмнөХ.Нямбаатарыг огцруулсан шийдвэр албан ёсоор гарчээ1 цаг 19 минутын өмнөХалуун ус хязгаарлана1 цаг 26 минутын өмнөСүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ1 цаг 29 минутын өмнөНийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв2 цаг 12 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ2 цаг 17 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ2 цаг 20 минутын өмнөЦагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно2 цаг 23 минутын өмнө2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав2 цаг 48 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж хотын даргын асуудлыг хэлэлцэнэ2 цаг 53 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан3 цаг 14 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын хамт олон УИХ-ын дарга, гишүүдийн хамт мод тарилаа5 сар 17. 9:10“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна5 сар 16. 16:05Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ирэх долоо хоногт махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргана5 сар 16. 15:56Монгол Улсад анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо5 сар 16. 12:09Махны үнийг богино хугацаанд тогтворжуулах боломжийг судалж шийдвэрлүүлэх үүрэг өглөө5 сар 15. 20:02Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийг төслийг өргөн мэдүүлэв5 сар 15. 18:08Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 15. 16:06АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна5 сар 15. 15:20Монгол, Азербайжан Улсын парламентын бүлгийн дарга, гишүүд цахим уулзалт хийлээ5 сар 15. 15:04Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина5 сар 15. 14:20Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа5 сар 15. 14:18Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа5 сар 15. 14:12“АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина5 сар 15. 14:07БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Жон Мин Док-ийг хүлээн авч уулзлаа5 сар 15. 14:04Ч.Болдбаатар: Салхитын төсөл ашиглалтын үеийн хайгуулаар нөөцөө өсгөж, ТЭЗҮ-ийн гүйцэтгэлийг 200 тэрбум төгрөгөөр давууллаа5 сар 15. 14:04ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 15. 13:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.