Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно


5-р сарын 18
9 цаг 45 минут

     Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд экологийн аюулгүй байдлыг хангах, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор төвлөрсөн хогийн цэгүүдийг ойжуулна.

Ойжуулах төслийн нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамт мод тарилаа.

 

 

Тэрбээр, мод тарьж, ургуулах нь цөлжилт, шар шороон шуурга, газрын доройтлоос сэргийлэх хамгийн сайн арга гэж үздэгээ хэлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа дотоод, гадаадын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдэд талархал илэрхийллээ.

Цагаан давааны 15 га талбайд 312 мянган ширхэг хайлаас модны суулгац тарьж ургуулан, хогийн тоосжилтыг барих, агаар дахь хорт бодисыг шүүх ургамлан хашлага бий болгоно.

Ойн мэргэжлийн “Хамтын төгөл” ХХК нэг жил, цаашид Нийслэлийн Хот тохижилтын газар гурван жил арчилгаа, хамгаалалтыг бүрэн хариуцаж байна.

Энэ бол төвлөрсөн хогийн цэгүүдийг ногоон бүс болгох цогц ажлын эхлэл юм.

 

  Энэ хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны 50 га талбайд нийт 870 гаруй мянган навчит мод тарьж ургуулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны гэсэн төвлөрсөн гурван хогийн цэг байдаг. Энд өдөрт дунджаар 3,000 орчим тн хог хаягдал ирдэг бөгөөд хог хаягдлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна.

Цагаан давааны 92 га талбай бүхий хогийн цэгт хотын зүүн болон төвийн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг төвлөрүүлдэг. Үүний 23 га талбай нь хог хаягдал хүлээн авах зориулалттай.

2020-2022 онд 10 га талбайг нөхөн сэргээж, хогийн цэгээс тусгаарлах гурван метр өндөртэй, 360 метр урт төмөр торон хашаа барьжээ.

  

Нарангийн энгэрийн хогийн цэгийг Японы буцалтгүй тусламжаар олон улсын стандартын дагуу тохижуулсан. Энд хог булшлах талбайн хөрсөнд бохирдол нэвчихээс хамгаалах тусгаарлагч давхарга байгуулж, хог хаягдлын ялзрал, шүүрлээс үүсэх бохир шингэнийг зайлуулах хэвтээ хоолойн систем суурилуулсан байна.

2020-2022 онд энэ хогийн цэгийн 20 га талбайг нөхөн сэргээсэн. Мөн 2020–2025 онд “Улаанбаатар шинэчлэл” ХХК нийслэлийн хөрөнгөөр 15 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатарыг огцруулсан шийдвэр албан ёсоор гарчээ11 минут 47 секундын өмнөХалуун ус хязгаарлана18 минут 47 секундын өмнөСүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ22 минут 6 секундын өмнөНийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв1 цаг 6 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ1 цаг 11 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ1 цаг 14 минутын өмнөЦагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно1 цаг 17 минутын өмнө2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав1 цаг 42 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж хотын даргын асуудлыг хэлэлцэнэ1 цаг 47 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан2 цаг 7 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын хамт олон УИХ-ын дарга, гишүүдийн хамт мод тарилаа5 сар 17. 9:10“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна5 сар 16. 16:05Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ирэх долоо хоногт махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргана5 сар 16. 15:56Монгол Улсад анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо5 сар 16. 12:09Махны үнийг богино хугацаанд тогтворжуулах боломжийг судалж шийдвэрлүүлэх үүрэг өглөө5 сар 15. 20:02Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийг төслийг өргөн мэдүүлэв5 сар 15. 18:08Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 15. 16:06АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна5 сар 15. 15:20Монгол, Азербайжан Улсын парламентын бүлгийн дарга, гишүүд цахим уулзалт хийлээ5 сар 15. 15:04Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина5 сар 15. 14:20Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа5 сар 15. 14:18Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа5 сар 15. 14:12“АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина5 сар 15. 14:07БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Жон Мин Док-ийг хүлээн авч уулзлаа5 сар 15. 14:04Ч.Болдбаатар: Салхитын төсөл ашиглалтын үеийн хайгуулаар нөөцөө өсгөж, ТЭЗҮ-ийн гүйцэтгэлийг 200 тэрбум төгрөгөөр давууллаа5 сар 15. 14:04ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 15. 13:58Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ5 сар 15. 13:55Сургагч багшийн сургалт зохион байгууллаа5 сар 15. 13:531072 хувьцаа өвлөх, нөхөн авахын тулд хийх алхмууд5 сар 15. 13:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.