Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 449 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 400 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 49 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 150 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 39 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдлийг нарийвчлан шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ. Тухайлбал, иргэнд өмчлөх газрын хэмжээг нэмэгдүүлж шийдвэр гаргасан, ажлын байр түрээслэх гэрээг зах зээлийн үнээс өндөр үнээр байгуулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгосон зэрэг авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгуулахаар шилжүүлсэн байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Facebook
Twitter
Youtube


Анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэв
Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ
Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо
63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь.gif)

Сэтгэгдэл бичих