“Улаанбаатар марафон”-д ашиглах хугацаа хэмжих системийн онцлог


5-р сарын 18
11 цаг 57 минут

      "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын амжилтын хугацааг олон улсын стандартын дагуу өндөр нарийвчлалтай хэмжих зорилгоор Германы RACE RESULT компанийн хугацаа хэмжих системийг ашиглаж байна. Тус систем нь олон улсын марафон болох Берлин, Лондон, Парис марафон, мөн триатлоны тэмцээнүүдэд өргөн хэрэглэгддэг. Систем нь гараа, бариа болон маршрутын дагуух хяналтын цэгүүд дээр оролцогч бүрийн хугацааг автоматаар бүртгэн, бодит үр дүнг өндөр нарийвчлалтай боловсруулах боломжийг бүрдүүлдэг. Энэ жилийн марафонд 42 км, 21 км болон 10 км-ийн бүх гүйгчид хурд хэмжигч чиптэй гүйх бөгөөд маршрутын дагуу байрласан хэмжигч гудсан дээгүүр заавал дамжин өнгөрөх шаардлагатай. Хяналтын цэгүүдийг доорх хэсгүүдэд байршуулах юм. Тодруулбал,  

  • Гараа
  • Өгөөмөр захын нүхэн гарц орчим
  • Амгалан өртөөний эргэлтийн цэг
  • International School of Ulaanbaatar орчим
  • Гадаад харилцааны яамны уулзвар
  • Барианы хэсгүүдэд тус тус байршуулна.

Хурд хэмжигч чип нь маш нимгэн, хөнгөн бүтэцтэй бөгөөд оролцогчийн энгэрийн дугаартай холбогдсон системээр ажиллана. Барианы хугацаа, байр эзлэлт, завсрын хугацаа, үр дүнгийн батламж зэрэг бүх албан ёсны мэдээлэл чипээр дамжин бүртгэгдэх учраас оролцогчид энгэрийн дугаараа зөв байрлуулж, чипийг нугалах, хуулж салгах, норгох, гэмтээхгүй байх, мөн хэмжигч цэгүүдийг бүрэн нэвтэрч өнгөрөхийг зохион байгуулагчид онцгойлон анхааруулж байна.

Чип ашиглах зөвлөмж:

  • 42 км, 21 км болон 10 км зайн бүх гүйгчид хэмжигч цэгийг тойрч гарах, алгасах, бүрэн нэвтрээгүй тохиолдолд чипийн мэдээлэл уншигдахгүй байх эрсдэлтэй.
  • Энгэрийн дугаарын ард байрлах чипийг нугалж болохгүй. Чипийг нугалснаар доторх дамжуулагч гэмтэж хугацаа бүртгэгдэхгүй болох эрсдэлтэй.
  • Чипийг энгэрийн дугаараас хуулж болохгүй. Чип нь тухайн энгэрийн дугаар дээр бүртгэгдэж наагдсан тул салгаж ашиглахгүй, босоо байрлалтай зүүх.
  • Чипийг норгож, гэмтээж болохгүй. Хэт их ус, механик гэмтэл нь чипийн ажиллагаанд нөлөөлж болзошгүйг анхаарна уу.
  • Электрон төхөөрөмжөөс хол байлгах. Гүйх үед гар утас, powerbank, bluetooth төхөөрөмж зэрэг электрон хэрэгслээс чипийг аль болох хол байлгахыг зөвлөж байна.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хот, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэж, 400 орчим машин техникээр парк шинэчлэв53 минут 28 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа57 минут 44 секундын өмнөЦэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна1 цаг 5 минутын өмнөЗасгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа1 цаг 12 минутын өмнөНийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв2 цаг 25 минутын өмнөБ.Энхбаяр: Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш, муж улсуудад хуваагддаггүй шүү2 цаг 28 минутын өмнөХууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авав3 цаг 49 минутын өмнө“Салхит” Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, үзлэгт хамрагдлаа3 цаг 52 минутын өмнө“Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө4 цаг 4 минутын өмнөТөрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ4 цаг 7 минутын өмнөМэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана4 цаг 11 минутын өмнөАнхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэв5 цаг 11 минутын өмнө“Улаанбаатар марафон”-д ашиглах хугацаа хэмжих системийн онцлог5 цаг 16 минутын өмнөХяналт шалгалтаар илрүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв5 цаг 19 минутын өмнөХ.Нямбаатарыг огцруулсан шийдвэр албан ёсоор гарчээ6 цаг 23 минутын өмнөХалуун ус хязгаарлана6 цаг 30 минутын өмнөСүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ6 цаг 34 минутын өмнөНийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв7 цаг 17 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ7 цаг 22 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ7 цаг 25 минутын өмнөЦагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно7 цаг 28 минутын өмнө2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав7 цаг 53 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж хотын даргын асуудлыг хэлэлцэнэ7 цаг 58 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан8 цаг 18 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын хамт олон УИХ-ын дарга, гишүүдийн хамт мод тарилаа5 сар 17. 9:10“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна5 сар 16. 16:05Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ирэх долоо хоногт махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргана5 сар 16. 15:56Монгол Улсад анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо5 сар 16. 12:09Махны үнийг богино хугацаанд тогтворжуулах боломжийг судалж шийдвэрлүүлэх үүрэг өглөө5 сар 15. 20:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.