ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Ерөнхий сайдын Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах захирамжийг танилцуулж, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр орлогч Б.Мөнхбат ажиллахыг мэдэгдэв. Нийслэлийн дараагийн Засаг даргыг 14 хоногийн дотор НИТХ-д нэр дэвшүүлж, томилох юм.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: Би дөнгөж сая нэгдмэл Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг танилцууллаа. Зүгээр нэг нэгдмэл улс гэж онцолж хэлсэнгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш. Муж улсуудад хуваагддаггүй. Нэг төртэй, нэг Монгол Улсын Их хурал, нэг Ерөнхий сайдтай, нэг ард түмэнтэй улс.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн хүрээнд гарсныг Та бүхэнд танилцуулж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдагын тухай хуульд заасанчлан Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарснаар дараагийн Засаг даргыг 14 хоногийн хугацаанд НИТХ-аас нэр дэвшүүлэхээр хуульчилсан. Энэ хууль тогтоомжийн дагуу дараагийн Нийслэлийн Засаг даргыг нэр дэвшүүлж томилох хүртэлх хугацаанд Б.Мөнхбат дарга үүрэг гүйцэтгэнэ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд Монгол Улсын Үндсэн хууль, төр ёс, ард түмэнд үйлчлэх үндсэн чиг үүргээ хуулийн дагуу, хэвийн, тасралтгүй явуулахыг Ерөнхий сайд үүрэг болголсныг танилцуулж, чиглэл болгож байна гэлээ.
Facebook
Twitter
Youtube


Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Хуульч О.Билгүүн: Иргэн худал мэдээлэл тараасан постоо устгасан ч нөгөө талд нэр төрөө сэргээлгэх боломжтой
Сурах бичиггүй сурагчдаас чанартай боловсрол хүлээх үү
Тэд COP17-г ингэж дүгнэв
Мүн Жэ Инийн тэмдэглэл
“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч байжээ
Асма Нианг: Монголын тал нутаг надад ойр байдаг

Сэтгэгдэл бичих