Уулзалтад Сангийн яам, гааль, татвар, даатгал, Хөрөнгийн бирж, Хилийн боомт, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Төрийн банк болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.
Ерөнхийлөгч, эдийн засгийн тогтвортой өсөлт, төсвийн сахилга бат, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хүчин зүтгэж буй санхүүгийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар болж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар давж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрэхэд санхүүгийн салбарынхны оруулсан хувь нэмэр их гэдгийг хэллээ. Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Дотоод, гадаад олон сорилт тулгарч байгаа ч макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалан, инфляц буурч, төсвийн тэнцэл эерэг гарсан нь төсөв, санхүүгийн сахилга баттай бодлогын үр дүн гэж Сангийн яам үзэж байна. Цаашид төсөв, санхүүгийн сахилга батыг бэхжүүлж, төсвийн тэнцвэр, өрийн тогтвортой байдлыг хангах, төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн баазыг өргөжүүлэх, татварын орлогын тогтвортой эх үүсвэрээ бэхжүүлэхэд анхаарна.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүд нь зөвхөн нийгмийн бодлого бус, эдийн засгийн стратегийн хөрөнгө оруулалт гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан хэллээ.
Хүний нөөц, байгалийн баялаг, үйлдвэрлэл, нийгмийн хөгжилд чиглэсэн эдгээр хөтөлбөрийн хүрээнд 1,6 их наяд төгрөг зарцуулаад байна. Тухайлбал, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд гадаадын их, дээд сургуульд тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад 198 орчим тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 157 тэрбум төгрөг зарцуулсан нь нүүрстөрөгчийн зах зээл болон ногоон санхүүжилтийн механизмд нэвтрэх бодит суурь нөхцөл болсон гэж үзжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, арчилж, хамгаалж байна. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд 1 их наяд төгрөгийн санхүүжилт хийсний дүнд аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа доод тал нь хоёр дахин нэмсэн. Мөн 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр зах зээлд гаргаад байна. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин 242 тэрбум төгрөг зарцуулснаар самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин өсөж 4.0 мянган тонн буюу 330 сая ам.долларт хүрээд байна.
Эдгээр хөтөлбөрийн үр нөлөөг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүнс, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, трактор, комбайныг гаалийн албан татвараас 100 хувь чөлөөлсөн.
“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд зориулж 30 тэрбум төгрөг зарцуулаад байна. Ерөнхийлөгч мөн өдөр Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Лувсанцэрэнгийн Бямбадорж, Сангийн яамны ахмад ажилтан Чулууны Алтанцэцэг, “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Бүртгэл, санхүү төлөвлөлтийн газрын дарга Чимэд-Осорын Соронзонболд нарт Гавьяат эдийн засагч цол хүртээлээ. Мөн нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Facebook
Twitter
Youtube





















Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.gif)

Сэтгэгдэл бичих