Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна


5-р сарын 19
9 цаг 24 минут

      Монгол Улсын Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлуудыг хоёр долоо хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэн ажиллах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр /2026.05.18/ Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр “Бэлфил” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тарчисио Руффолийг хүлээн авч уулзлаа. 

Тус компани нь Бүгд Найрамдах Итали Улсын “Ониверс” группийн “Фалконери” брэндийн Монгол дахь салбар бөгөөд самнасан түүхий ноолуурын томоохон худалдан авагчдын нэг юм. Өдгөө дэлхийн 25 улсад цахим худалдаа эрхэлж, 206 салбартай, тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр Чөлөөт бүсийн тухай хуулийг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, төрийн нэг цонхны бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулагч нарт таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцлов. Мөн хөрөнгө оруулагчдыг урт хугацаанд тогтвортой бөгөөд харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэдгийг тодотголоо.

“Бэлфил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр хурдтай ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Тэрээр Монгол Улсын экспортын чадавхыг нэмэгдүүлэх Засгийн газрын зорилтыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах сонирхолтой буйгаа илэрхийлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв22 минут 55 секундын өмнөМонгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно26 минут 54 секундын өмнө"Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр"-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв31 минут 27 секундын өмнө329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөв35 минутын өмнөСэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв37 минут 33 секундын өмнөБогд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ41 минут 6 секундын өмнө2024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав1 цаг 4 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна1 цаг 7 минутын өмнөӨнөөдрөөс зургаан байршилд нөөцийн мах худалдаална1 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан1 цаг 23 минутын өмнө“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо5 сар 18. 18:16Хот, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэж, 400 орчим машин техникээр парк шинэчлэв5 сар 18. 16:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа5 сар 18. 16:14Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна5 сар 18. 16:07Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа5 сар 18. 16:01Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв5 сар 18. 14:47Б.Энхбаяр: Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш, муж улсуудад хуваагддаггүй шүү5 сар 18. 14:44Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авав5 сар 18. 13:24“Салхит” Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, үзлэгт хамрагдлаа5 сар 18. 13:21“Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө5 сар 18. 13:09Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ5 сар 18. 13:06Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана5 сар 18. 13:02Анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэв5 сар 18. 12:01“Улаанбаатар марафон”-д ашиглах хугацаа хэмжих системийн онцлог5 сар 18. 11:57Хяналт шалгалтаар илрүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв5 сар 18. 11:53Х.Нямбаатарыг огцруулсан шийдвэр албан ёсоор гарчээ5 сар 18. 10:49Халуун ус хязгаарлана5 сар 18. 10:42Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ5 сар 18. 10:39Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв5 сар 18. 9:55Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 18. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.