Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа


5-р сарын 19
12 цаг 24 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 1.8 сая хэрэглэгчтэй “UB cab” компани болон 120 мянга гаруй жолоочийн төлөөлөл болсон такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч, орлого олж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн зэрэгцээ иргэдийн итгэлийг хүлээсэн, шаардлага хангасан, найдвартай, аюулгүй, соёлтой үйлчилгээ нэвтрүүлж байгаа такси үйлчилгээ эрхлэгчдэд талархал илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эвийг эрхэмлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

“UBCab” нь зөвхөн такси дуудлагын бус, хоол, хүнс, шуудан хүргэлт, шуурхай илгээмж, дуудлагын жолооч, яаралтай авто тусламж зэрэг үйлчилгээг нэгтгэсэн технологийн компани юм.

Энд орон даяар 120 мянган жолооч хөдөлмөр эрхэлж, орлого олдог бөгөөд тэдний дунд багш, эмч, төрийн албан хаагч, ахмад настан гээд бүх салбарын иргэд нэгдээд байна.

Сүүлийн 5 жилд “UBCab” компани улсын төсөвт 11 тэрбум, жолооч нар 4.1 тэрбум төгрөгийн татвар төлсөн.

Тус компани төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан жолооч нарынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьж байгааг гүйцэтгэх захирал О.Золбаяр хэллээ.

Жолооч нарыг төрийн үйлчилгээ, захиалгат тээвэр, жуулчин тээвэрт хамруулж, тогтмол орлоготой, найдвартай жолооч нарыг автомашинаа шинэчлэх, орон сууцтай болгоход бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ерөнхийлөгч такси үйлчилгээ эрхлэгчидтэй уулзах үеэрээ “UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээж, нэр бүхий жолооч нарыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Тээврийн салбар нь манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 8 орчим хувь, нийт ажиллах хүчний 6-8 хувийг эзэлдэг, нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг.

Ерөнхийлөгч санаачилга гарган “Транзит Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улс-Ази, Европыг холбосон тээвэр логистикийн зангилаа төв болох зорилт дэвшүүлсэн.

Мөн Ерөнхий сайд байхдаа анх удаа “Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлого”-ыг батлуулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл” байгуулан ажиллуулж байлаа.

Зам, тээврийн хөгжлийн яам цаашид эрх зүйн шинэчлэл хийж, тээвэрчдийн хөдөлмөрийн зах зээлийг хамгаалж, ядуурлыг бууруулах, салбарын хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйг сайжруулахад анхаарах юм байна.

 

 

 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ49 минут 32 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа53 минут 50 секундын өмнөБ.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ2 цаг 2 минутын өмнө2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв3 цаг 11 минутын өмнөМонгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно3 цаг 15 минутын өмнө"Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр"-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв3 цаг 20 минутын өмнө329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөв3 цаг 23 минутын өмнөСэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв3 цаг 26 минутын өмнөБогд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ3 цаг 29 минутын өмнө2024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав3 цаг 52 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна3 цаг 55 минутын өмнөӨнөөдрөөс зургаан байршилд нөөцийн мах худалдаална4 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан4 цаг 10 минутын өмнө“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо5 сар 18. 18:16Хот, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэж, 400 орчим машин техникээр парк шинэчлэв5 сар 18. 16:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа5 сар 18. 16:14Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна5 сар 18. 16:07Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа5 сар 18. 16:01Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв5 сар 18. 14:47Б.Энхбаяр: Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш, муж улсуудад хуваагддаггүй шүү5 сар 18. 14:44Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авав5 сар 18. 13:24“Салхит” Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, үзлэгт хамрагдлаа5 сар 18. 13:21“Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө5 сар 18. 13:09Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ5 сар 18. 13:06Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана5 сар 18. 13:02Анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэв5 сар 18. 12:01“Улаанбаатар марафон”-д ашиглах хугацаа хэмжих системийн онцлог5 сар 18. 11:57Хяналт шалгалтаар илрүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв5 сар 18. 11:53Х.Нямбаатарыг огцруулсан шийдвэр албан ёсоор гарчээ5 сар 18. 10:49Халуун ус хязгаарлана5 сар 18. 10:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.