Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Рио Тинто"-ийнхонтой хэд хэдэн удаа нүүр тулсан уулзалт хийж "Хариулт чинь таалагдахгүй байна. Монголын ард түмэн, парламентыг хуураад байгаа мэт мэдрэмж өгөөд байна. Байдал цаашид хэвээр үргэлжилбэл бид "Онтрэ" болон бусад асуудлаар ямар шийдвэр гаргахаа хэлж мэдэхгүй" гэж хатуухан хэлсэн нь 2026 оны гуравдугаар сарын 06-ны өдөр. Тэрбээр "Рио Тинто" группийн удирдлагуудыг ийнхүү ганц ч үг хэлж чадахгүй болтол улалзуулсныхаа дараа буюу 2026 оны гуравдугаар сарын 21-нд Усны газарт ажиллахдаа "Оюутолгой" ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгосон юм. Тэр үед Усны газрын дарга З.Батбаяр "Ус хамгийн их ашигладаг 10 компанийн нэг бол "Оюутолгой". Гэвч сүүлийн 15 жилд ус ашигласны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Усны газар тус компанийн 2020-2025 онд ашигласан усны төлбөрийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн жишгээр тооцож үзэхэд 5.1 тэрбум төгрөг болсон.
Харин "Оюутолгой" ХХК-ийнхан "Бидэнд ийм үүрэг байхгүй" гэж тайлбарладаг" гэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын тавьсан шаардлагыг дэмжсэн нь одоо ч хэвээр.
Г.Занданшатар "Рио Тинто"-ийн удирдлагуудад "Хариулт чинь таалагдахгүй байна" гэж хэлснээс хойш хоёр сар орчмын дараа хоёр тал хэлэлцээрийг ширээнд дахин суулаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр (2026.05.19) "Хэлэлцээр үр дүнд хүрлээ. Засгийн газар үүргээ сайн гүйцэтгэлээ. Ерөнхий сайд мэдээлэл хийнэ" гэсний дараа Ерөнхий сайд Н.Учрал "Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний үр дүнгээ гаргалаа.
Г.Дамдинням сайдаар ахлуулсан ажлын хэсэг "Рио Тинто" групптэй Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнд менежментийн төлбөрийг хоёр дахин буурууллаа. Төлбөрийн давхардлыг арилгахаар тохиролцлоо. Энэ бол 2.2 тэрбум ам.долларын төлбөрийн зардлыг бууруулах сайн мэдээ. Энэ бол Монгол Улсын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх сайн мэдээ" гэлээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Рио Тинто"-той хийж буй өнөөдрийн хэлэлцээ бидний хувьд дөрөв дэх уулзалт. Энэхүү дөрвөн удаагийн уулзалтын үеэр хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газраас надад өгсөн даалгаврыг биелүүлэх хэмжээнд хариу өгөөгүй учир зөвшөөрөөгүй. Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Ерөнхий сайд Н.Учрал нарын байр суурь ижил. Монгол Улсын Засгийн газрын байр суурь өөрчлөгдөөгүй" гэсэн юм. Ямартай ч шатарчин Ерөнхий сайд асан Г.Занданшатарын "Рио Тинто"-ийн эсрэг хийсэн нүүдэл амжилттай болж, Оюутолгойн хэлэлцээрээс эхний үр дүн гарсан тухай сайн мэдээг Н.Учрал дуулгалаа. Төрийн ажил залгамж чанартай. Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа "1072 хувьцаатай 121 мянган иргэний 66 тэрбум төгрөгийн хувьцааг өвлүүлэх тухай асуудал бий" хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар нас барсан 132 мянга орчим иргэний 1072 хувьцааг ар гэрийнхэнд нь өвлүүлэх тогтоолыг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан. Энэхүү шийдвэр 2026 оны зургадугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
Даатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чухал нөлөөтэйг онцлов
Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай.gif)

Сэтгэгдэл бичих