Даатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чухал нөлөөтэйг онцлов


5-р сарын 19
15 цаг 09 минут

     Манай улсын санхүүгийн зах зээлд даатгалын үйлчилгээ дөнгөж 4-5 хувийг эзэлж байгаа нь эрүүл бус үзэгдэл хэмээн даатгалын салбарынхан дүгнэж байна. Тэдний үзэж буйгаар даатгалын салбарт хөрөнгө оруулалт татахад бодлогын дэмжлэг хэрэгтэй, татварын ялгаваргүй орчинг бий болгох шаардлагатайгаас гадна иргэдэд санхүүгийн боловсрол, мэдлэг олгох нь даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хамгийн тустай зүйл гэв.

УИХ-ын даргын 2026 оны 96 дугаар захирамжаар байгуулагдсан “Даатгалын хууль тогтоомжийн талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.05.19/ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Даатгалын хууль тогтоомжийг сайжруулах тухай” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, нөхөн төлбөр олголт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн эрэлт хэрэгцээ, технологийн дэвшлийг нэвтрүүлэх талаар төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд санал, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан тус Ажлын хэсгээс энэ удаа даатгалын үйл ажиллагаа эрхлэгч, даатгагч, даатгуулагчид, Санхүүгийн зохицуулах хороо, компаниудын төлөөллийг урьж ирүүлэн бодит амьдралд тулгамддаг асуудлыг хэлэлцүүллээ. Зөв гольдролоороо хөгжсөн бол бизнес эрхлэгчдэд төдийгүй иргэдийг бүх талын эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах найдвартай баталгаа болох даатгалын тогтолцоо манай улсын хувьд дарамт, нэмэлт зардал болж хувирсан хэмээн даатгуулагчдын зүгээс онцолж байв.

Бизнес эрхлэгчид нөхөн төлбөрөө олж авч чаддаггүй, хугацаа алддаг, үнэлгээг санаатай бууруулах зэргээр хохирдог, даатгалын үйлчилгээнд итгэх итгэл үнэмшил бага, хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж зах зээлийн бодит хэрэгцээ, цахим шилжилт, бизнесийн шинэ тутам эрсдэлд зохицуулалт болж чадахгүйд хүрсэн талаар хөндлөө. Мөн даатгагчдын зүгээс даатгалын маргааны тоо ихэссэнтэй санал нийлэхгүй, даатгалын талаарх иргэдийн боловсрол тааруу, гэрээний нөхцөлтэйгээ танилцдаггүй, нөхөн төлбөрийн нэгдсэн цахим сан байдаггүйн хүндрэл учруулдаг гэлээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Л.Энхнасан, П.Ганзориг нар оролцож, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Даатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чухал нөлөөтэйг онцлов45 минут 54 секундын өмнөГ.Занданшатарын хатуу сануулга "Рио Тинто"-г буулт хийхэд хүргэж, Н.Учрал сайн мэдээ дуулгав49 минут 34 секундын өмнөНӨАТ-ын баримтгүй худалдсан нөөцийн махыг бэлтгэн нийлүүлэгчид нөхөн бүрдүүлнэ2 цаг 2 минутын өмнөОюутолгойн менежментийн төлбөрийг бууруулахаар "Рио Тинто”-той хэлэлцээ хийж эхэллээ2 цаг 11 минутын өмнөАвлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ3 цаг 26 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа3 цаг 31 минутын өмнөБ.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ4 цаг 38 минутын өмнө2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв5 цаг 47 минутын өмнөМонгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно5 цаг 51 минутын өмнө"Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр"-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв5 цаг 56 минутын өмнө329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөв5 цаг 59 минутын өмнөСэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв6 цаг 2 минутын өмнөБогд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ6 цаг 6 минутын өмнө2024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав6 цаг 28 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна6 цаг 31 минутын өмнөӨнөөдрөөс зургаан байршилд нөөцийн мах худалдаална6 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан6 цаг 47 минутын өмнө“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо5 сар 18. 18:16Хот, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэж, 400 орчим машин техникээр парк шинэчлэв5 сар 18. 16:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа5 сар 18. 16:14Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна5 сар 18. 16:07Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа5 сар 18. 16:01Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв5 сар 18. 14:47Б.Энхбаяр: Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш, муж улсуудад хуваагддаггүй шүү5 сар 18. 14:44Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авав5 сар 18. 13:24“Салхит” Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, үзлэгт хамрагдлаа5 сар 18. 13:21“Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө5 сар 18. 13:09Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ5 сар 18. 13:06Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана5 сар 18. 13:02Анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэв5 сар 18. 12:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.