Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ


5-р сарын 19
18 цаг 59 минут

      Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.05.19) хамтран хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаан 11 цаг 02 минутад хүрэлцэн ирэх ёстой 56 гишүүний 29 нь хүрэлцэн ирснээр, 51.8 хувийн ирцтэй эхлэв. Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар хуралдааныг удирдав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хамтарсан хуралдаан явууллаа. Улсын Их Хурлын бусад Байнгын хороод Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасны дагуу эрхлэх асуудлынхаа хүрээнд төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэж, холбогдох санал, дүгнэлтүүдээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанд ирүүлсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус бүр танилцууллаа. Төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг эрхлэх асуудлынхаа хүрээнд хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нар хамтарсан хуралдаанд тус бүрдээ танилцууллаа.

Ийнхүү зургаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Ж.Ганбаатар, Л.Гантөмөр нар асуулт асууж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраас хариулт авсан. Дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаас ирүүлсэн саналыг хэлэлцэж, холбогдох санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцлээ. Төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Х.Булгантуяа, Б.Жавхлан, Х.Ганхуяг, Г.Ганбаатар, Г.Очирбат, Б.Түвшин нар асуулт асууж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан. Үргэлжлүүлэн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь төслийн хоёрдугаар зүйлтэй холбогдуулан хэлэлцүүлэг явуулахад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Даваасүрэн нар хууль санаачлагч болон бусад оролцогчоос асуулт асууж, хариулт авав. Тухайн зүйлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ийн хийсний дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Ж.Батжаргал, С.Даваасүрэн, Х.Булгантуяа, Б.Жавхлан нар асуулт асууж, Ж.Энхбаяр сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан. Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Үүгээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ48 минут 46 секундын өмнө“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ1 цаг 51 минутын өмнөЛ.Өлзийсайхан:Хувь хүнд ирэх дарамт нь хэт их байвал үндсэн эрхийн хязгаарлалт Үндсэн хууль зөрчинө гэж үздэг1 цаг 55 минутын өмнөДаатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чухал нөлөөтэйг онцлов4 цаг 39 минутын өмнөГ.Занданшатарын хатуу сануулга "Рио Тинто"-г буулт хийхэд хүргэж, Н.Учрал сайн мэдээ дуулгав4 цаг 43 минутын өмнөНӨАТ-ын баримтгүй худалдсан нөөцийн махыг бэлтгэн нийлүүлэгчид нөхөн бүрдүүлнэ5 цаг 55 минутын өмнөОюутолгойн менежментийн төлбөрийг бууруулахаар "Рио Тинто”-той хэлэлцээ хийж эхэллээ6 цаг 4 минутын өмнөАвлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ7 цаг 19 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа7 цаг 24 минутын өмнөБ.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ8 цаг 31 минутын өмнө2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв9 цаг 40 минутын өмнөМонгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно9 цаг 44 минутын өмнө"Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр"-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв9 цаг 49 минутын өмнө329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөв9 цаг 52 минутын өмнөСэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв9 цаг 55 минутын өмнөБогд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ9 цаг 59 минутын өмнө2024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав5 сар 19. 9:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна5 сар 19. 9:24Өнөөдрөөс зургаан байршилд нөөцийн мах худалдаална5 сар 19. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 сар 19. 9:08“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо5 сар 18. 18:16Хот, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэж, 400 орчим машин техникээр парк шинэчлэв5 сар 18. 16:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа5 сар 18. 16:14Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна5 сар 18. 16:07Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа5 сар 18. 16:01Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв5 сар 18. 14:47Б.Энхбаяр: Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш, муж улсуудад хуваагддаггүй шүү5 сар 18. 14:44Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авав5 сар 18. 13:24“Салхит” Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, үзлэгт хамрагдлаа5 сар 18. 13:21“Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө5 сар 18. 13:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.