Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа


5-р сарын 20
8 цаг 58 минут

    Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, харьяа агентлаг, Соёл, урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музей, Монголын уран зургийн галерейн төлөөлөл оролцлоо.

Ерөнхийлөгч, соёл, урлагийн салбарын түүхийг бичилцэн, ард түмний оюун санааны дархлааг бэхжүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх, өв соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.

Салбарын хамт олон төрийн айлчлалын үеэр өвөг дээдсийнхээ түүх, нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншил, өв уламжлал, соёл, урлагаа үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолтоор дамжуулан сурталчилж, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөл батжин бэхжихэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт улсын хэмжээнд 486 байгууллагад 7,000 гаруй хүн ажиллаж байна.

Яамнаас гадна хэрэгжүүлэгч 2 агентлаг, харьяа 26 соёлын байгууллага,  аймаг, нийслэлийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын 22 газар,  орон нутгийн 24 театр, чуулга, 23 музей, 24 номын сан, 333 соёлын төв төрийн үйлчилгээг хүргэдэг.

Яам цаашид Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт, салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, соёлын зөөлөн хүчний бодлогыг олон улсад сурталчлан таниулахад онцгой анхаарч байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам энэ онд “Хүннү язгууртны оршуулгын газар”, “Эсгий хийх уламжлалт зан үйл”, “Малын эмгэг анагаах уламжлалт арга ухаан” гэсэн гурван өвийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өв болон Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ.

Манай улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2026-2029 онд анх удаа сонгогдон ажиллах болсон байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар хэл, түүх, соёлоо сурталчлан таниулах, соёлын өвөө хадгалах, хамгаалах, уламжлуулах, салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нь дэмжих зэрэг зорилгоор Соёлын яамыг байгуулж байлаа.

Ерөнхийлөгч “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжиж, Монгол туургатны өв соёлыг дэлхийд таниулах, соёл, урлагийн монгол брэнд хөгжүүлэхийг зорьж байна.

Төрийн тэргүүний санаачилга, дэмжлэгээр “Чингис хаан” үндэсний музей байгуулж, Эзэн Богд Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залсан.

Одоо Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Үндэсний археологи, угсаатны зүйн музейн бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Урлагийн боловсролын тэнхимийн багш, хүндэт профессор Осорын Сарантуяа, Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, профессор Гомбожавын Занаа нарт Гавьяат багш, “Музейн шинэ хөгжил нийгэмлэг” ТББ-ын тэргүүн, СУИС-ийн хүндэт профессор, музей судлаач Дамдинсүрэнгийн Цэдмаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ26 секундын өмнөГэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, Техасын гэр бүлийн шүүхийн туршлагаас хуваалцлаа31 минут 8 секундын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа39 минут 47 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь45 минут 30 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан47 минут 36 секундын өмнөБайнгын хороодын хамтарсан хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ5 сар 19. 18:59“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ5 сар 19. 17:57Л.Өлзийсайхан:Хувь хүнд ирэх дарамт нь хэт их байвал үндсэн эрхийн хязгаарлалт Үндсэн хууль зөрчинө гэж үздэг5 сар 19. 17:53Даатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чухал нөлөөтэйг онцлов5 сар 19. 15:09Г.Занданшатарын хатуу сануулга "Рио Тинто"-г буулт хийхэд хүргэж, Н.Учрал сайн мэдээ дуулгав5 сар 19. 15:05НӨАТ-ын баримтгүй худалдсан нөөцийн махыг бэлтгэн нийлүүлэгчид нөхөн бүрдүүлнэ5 сар 19. 13:53Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулахаар "Рио Тинто”-той хэлэлцээ хийж эхэллээ5 сар 19. 13:44Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 19. 12:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 19. 12:24Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ5 сар 19. 11:172024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв5 сар 19. 10:08Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно5 сар 19. 10:04"Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр"-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв5 сар 19. 9:59329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөв5 сар 19. 9:56Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв5 сар 19. 9:53Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ5 сар 19. 9:502024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав5 сар 19. 9:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна5 сар 19. 9:24Өнөөдрөөс зургаан байршилд нөөцийн мах худалдаална5 сар 19. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 сар 19. 9:08“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо5 сар 18. 18:16Хот, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэж, 400 орчим машин техникээр парк шинэчлэв5 сар 18. 16:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа5 сар 18. 16:14Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна5 сар 18. 16:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.