ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа


5-р сарын 20
9 цаг 44 минут

     УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /2026.05.19/ О.Алтангэрэл, Х.Баасанжаргал, Д.Батлут, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, М.Нарантуяа-Нара, О.Номинчимэг, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Дав.Цогтбаатар, Дам.Цогтбаатар, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нарын гишүүд хүрэлцэн ирснээр буюу 53.6 хувийн ирцтэй 15.00 цагт хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хууль зүйн байнгын хорооны 2026 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар энэхүү анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүдээс гаргасан саналын дагуу Ажлын хэсэг дахин хуралдахаар хойшлуулсан, УИХ-ын Ажлын хэсэг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, саналаа нэгтгэж хуулийн төслийн хоёр хувилбарыг боловсруулан Байнгын хороонд танилцуулахаар шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулав. 

Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгээс боловсруулсан хоёр хувилбар бүхий хуулийн төслийг танилцуулж, санал хураахад “Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төсөл буюу Ажлын хэсгийн боловсруулсан нэгдүгээр хувилбарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Эхний санал дэмжигдсэнтэй холбогдуулан хуралдаан даргалагч Д.Цогтбаатар, Монгол Улсын Засгийн газар “гүтгэх” гэмт хэргийн зохицуулалтыг шинээр боловсруулан 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцэн батлуулах нь зүйтэй талаар  онцлон тэмдэглэлээ.

Мөн хуралдаанаар хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах шатанд шилжүүлэх тухай горимын санал гаргаж, санал хураалтаар дэмжив.

Харин дараа нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилсэн юм. Энэхүү хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Одоо уг асуудлаар гишүүд байр суурь илэрхийлж, дэмжих эсэхийг шийдвэрлэх болно гэж хуралдаан даргалагч сануулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байр суурь илэрхийлэх гишүүн гараагүй тул хуулийн төслүүдээр нэг бүрчлэн санал хураалаа. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн 41 хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар илтгэхээр тогтов.

Байнгын хороо энэ өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Бүрэлдэхүүнийг сонгохдоо байгууллагуудаас санал болгосон хүн тус бүрээр санал хурааж шийдэв.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол Ардын намын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Шихихутуг их сургуулиас санал болгосон төлөөлөл олонхын санал авч сонгогдов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа51 минут 16 секундын өмнөӨнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ54 минут 8 секундын өмнөМҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ57 минут 32 секундын өмнөГэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, Техасын гэр бүлийн шүүхийн туршлагаас хуваалцлаа1 цаг 29 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна1 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа1 цаг 37 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан1 цаг 45 минутын өмнөБайнгын хороодын хамтарсан хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ5 сар 19. 18:59“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ5 сар 19. 17:57Л.Өлзийсайхан:Хувь хүнд ирэх дарамт нь хэт их байвал үндсэн эрхийн хязгаарлалт Үндсэн хууль зөрчинө гэж үздэг5 сар 19. 17:53Даатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чухал нөлөөтэйг онцлов5 сар 19. 15:09Г.Занданшатарын хатуу сануулга "Рио Тинто"-г буулт хийхэд хүргэж, Н.Учрал сайн мэдээ дуулгав5 сар 19. 15:05НӨАТ-ын баримтгүй худалдсан нөөцийн махыг бэлтгэн нийлүүлэгчид нөхөн бүрдүүлнэ5 сар 19. 13:53Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулахаар "Рио Тинто”-той хэлэлцээ хийж эхэллээ5 сар 19. 13:44Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 19. 12:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 19. 12:24Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ5 сар 19. 11:172024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв5 сар 19. 10:08Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно5 сар 19. 10:04"Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр"-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв5 сар 19. 9:59329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөв5 сар 19. 9:56Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв5 сар 19. 9:53Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ5 сар 19. 9:502024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав5 сар 19. 9:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна5 сар 19. 9:24Өнөөдрөөс зургаан байршилд нөөцийн мах худалдаална5 сар 19. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 сар 19. 9:08“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо5 сар 18. 18:16Хот, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэж, 400 орчим машин техникээр парк шинэчлэв5 сар 18. 16:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.