Зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, амины орон сууцыг нэмж хамруулах зэрэг асуудлаар шийдэл танилцуулахыг чиглэл болголоо


5-р сарын 20
10 цаг 53 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.05.19) Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, Б.Уянга, С.Эрдэнэбат нарын хамт Монголбанкны үйл ажиллагаатай танилцав.

Уулзалтаар Улсын Их Хурлын дарга, зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд амины орон сууц, тэр дундаа халаалтаа сэргээгдэх эрчим хүч болон цахилгаанаар шийдсэн сууцанд ипотекийн зээл олгодог болох асуудлын шийдлийг богино хугацаанд танилцуулахыг Монголбанкны удирдлагад чиглэл болголоо.

Банкны системийн байдал хэвийн, үйл ажиллагаа, хөрөнгө эх үүсвэр хангалттай байгааг Төв банкныхан мэдээлсэн. Арилжааны банкуудад зээл олгох боломж байхад нөгөө талд иргэдэд ипотекийн зээл олдохгүй, зээлийн хүсэлт ирүүлсэн 45 мянган иргэн хүлээж байгааг УИХ-ын дарга хэлээд, энэ асуудлаар тодорхой бодлого, шийдэл танилцуулахыг  үүрэг болголоо. Мөн зээлийн хүүг бууруулах чиглэлээр урт, дунд хугацааны бодлогоос гадна богино хугацаанд асуудлын шийдэл чухал байгааг онцлов.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хэлэхдээ, “Өнөөдөр ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлын нэг нь өрхийн орлого нь зарлагаа дийлэхгүй байгаа явдал. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад бага орлоготой иргэдийн сарын хэрэгцээ орлогоосоо 400-500 мянган төгрөгөөр дутагдаж байна. Иргэд энэ дутагдсан орлогоо нөхөхийн тулд өндөр хүүтэй зээл авч байна. Бүр жилийн 50 хувь давсан хүүтэй аппликэйшний зээл авдаг иргэд нэмэгдсэн. Тиймээс инфляцыг хөөрөгдөхгүйгээр эдийн засгаа тэлэх, зээлийн хүүг бууруулах асуудал чухал” хэмээв.

Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөө хуралдуулж, Засгийн газартай бодлогоо уялдуулахаас эхлээд богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг хэллээ.

Үргэлжлүүлэн, Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк зэрэг банкуудын хохирлыг төлүүлэх, өндөр цалин, тусгай хангамжтай  эрх хүлээн авагчид томилсон ч тэдгээр банкуудын барьцаанд ирсэн хөрөнгийг үнэгүйдүүлж, үзэмжээрээ  нааш цааш шилжүүлж, үр ашиг, үнэ цэнгүй болгож байна гэсэн шүүмжлэл байдаг. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч, Нийгмийн даатгалын сан, төрийн өмчит компаниуд зэрэг төрийн мөнгийг яаралтай төлүүлэх чиглэлээр шуурхай ажиллах үүрэг чиглэлийг Улсын Их хурлын дарга өгөв.

Монгол банкны холбогдох албаныханы өгсөн мэдээллээр банкны системийн нийт актив 84.8 их наяд байгаа бөгөөд нийт зээлийн хэмжээ нь 44,8 их наяд бол тус салбарын цэвэр ашиг нь 306,3 тэрбум төгрөг байгаа аж. Түүнчлэн Монгол банкны удирдлагууд  зээлийн хүүг бууруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ  гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэрэмжлүүлэг38 минут 11 секундын өмнөЗээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, амины орон сууцыг нэмж хамруулах зэрэг асуудлаар шийдэл танилцуулахыг чиглэл болголоо41 минут 49 секундын өмнөХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа1 цаг 52 минутын өмнөӨнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ1 цаг 55 минутын өмнөМҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ1 цаг 58 минутын өмнөГэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, Техасын гэр бүлийн шүүхийн туршлагаас хуваалцлаа2 цаг 29 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна2 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа2 цаг 38 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2 цаг 45 минутын өмнөБайнгын хороодын хамтарсан хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ5 сар 19. 18:59“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ5 сар 19. 17:57Л.Өлзийсайхан:Хувь хүнд ирэх дарамт нь хэт их байвал үндсэн эрхийн хязгаарлалт Үндсэн хууль зөрчинө гэж үздэг5 сар 19. 17:53Даатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чухал нөлөөтэйг онцлов5 сар 19. 15:09Г.Занданшатарын хатуу сануулга "Рио Тинто"-г буулт хийхэд хүргэж, Н.Учрал сайн мэдээ дуулгав5 сар 19. 15:05НӨАТ-ын баримтгүй худалдсан нөөцийн махыг бэлтгэн нийлүүлэгчид нөхөн бүрдүүлнэ5 сар 19. 13:53Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулахаар "Рио Тинто”-той хэлэлцээ хийж эхэллээ5 сар 19. 13:44Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 19. 12:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 19. 12:24Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ5 сар 19. 11:172024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв5 сар 19. 10:08Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно5 сар 19. 10:04"Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр"-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв5 сар 19. 9:59329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөв5 сар 19. 9:56Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв5 сар 19. 9:53Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ5 сар 19. 9:502024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав5 сар 19. 9:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна5 сар 19. 9:24Өнөөдрөөс зургаан байршилд нөөцийн мах худалдаална5 сар 19. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 сар 19. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.