Увс аймгийн ихэнх нутгаар хоёр өдөр үргэлжлэн орсон цас, борооны улмаас зарим чиглэлийн авто зам, даваа хаагдаад байна.
Тодруулбал, Шарбүрдийн хөвөө, Тошилтын хөтөл орчимд их хэмжээний цас орсны улмаас Улаанбаатар чиглэлийн авто зам хаагдаад байна. Мөн Бөхмөрөн, Түргэн сумын чиглэлийн Улаандавааны зам хаагджээ. Иймд Онцгой байдлын газраас иргэд, малчдад шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна.
Одоогоор аймгийн Онцгой байдлын газарт Шар бүрд болон Улаандавааны чиглэлд цасанд боогдсон 4 дуудлага ирсний дагуу ажлын багууд тус чиглэлд ажиллаж байна.
Мөн хот хоорондын зорчигч тээврийн автобус өнөөдөр 11:00 цагаас Улаангом хотоос хөдөлгөөн үйлдэхгүй бөгөөд өчигдөр Улаанбаатар хотоос 11:00 цагт хөдөлсөн автобус Шарбүрдийн орчимд цасанд боогдоод байна.

Facebook
Twitter
Youtube


Хяналт шалгалтаар илрүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв
Анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэв
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Хот, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэж, 400 орчим машин техникээр парк шинэчлэв
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ.gif)

Сэтгэгдэл бичих