УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Өвөрхангай аймагт ажиллаж, хүүхэд хамгааллын нөхцөл байдалтай танилцан хэлэлцүүлэг зохион байгуулав


5-р сарын 20
12 цаг 19 минут

    УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргалаар ахлуулсан баг 2026 оны 05 дугаар сарын 18-нд Өвөрхангай аймагт ажиллаж, Хүүхэд хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцаж, хүүхэд хамгааллын тогтолцоон дахь тулгамдаж байгаа асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явууллаа. Тус аймаг нь хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр олон шинэ санаачлагыг орон нутагт анх удаа, үр дүнтэй хэрэгжүүлсэн онцлогтой юм. Тухайлбал, одоогоос 25 жилийн өмнө сум, багууддаа хүүхдийн ажилтны орон тоог бий болгож,  хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг нэвтрүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тээвэрлэх үйлчилгээ, хүүхдийн оролцоог хангах тогтолцоог бүрдүүлэх, хүйтний улиралд хурдан морины уралдааныг хориглосон шийдвэр гаргасан зэргээрээ анхдагч аймагт тооцогддог ажээ.

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 25 дахь илтгэл"-д тусгасан "Хүүхэд хамгааллын тогтолцоонд тулгамдаж буй зарим асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын дарга С.Бямбацогт нээж, цахимаар хэлсэн үгэндээ, хүний эрхийн илтгэл болон УИХ-ын шийдвэрүүдийн хэрэгжилтийн биелэлтийг хангуулах, хүүхэд хамгааллын асуудлыг орон нутагт хэлэлцүүлж, бодит шийдлийг боловсруулах нь чухал ач холбогдолтойг онцоллоо. 

Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн ЕБС-иудын сурагчид оролцож, өөрсдийн эрх зөрчигдөж буй асуудлаар дуу хоолойгоо хүргэлээ. Тэд хичээл сургуульдаа явахдаа харанхуй, гэрэлтүүлэг муутай газраар, явган хүний зориулалтын бус замаар, айдастай зорчдог, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин хомс, сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт элбэг, насанд хүрэгчдийн архидалт түгээмэл байдаг нь зэрэг асуудал нь айдас дагуулж, сэтгэл зүй болоод аюулгүй байдалд сөрөг нөлөөтэйг дурдаж байлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр хүүхэд хамгааллын тогтолцооны асуудлаар танилцуулсан илтгэлд байгууллагуудын уялдаа холбоо сул, мэдээлэл солилцоо хангалтгүй, орон нутагт үйлчилгээний хүртээмж дутмаг, мэргэжлийн хүний нөөц, санхүүжилт хүрэлцээгүй, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сул байгааг дурдсан бөгөөд хүүхдийн асуудлыг хүүхдүүдийн дуу хоолойд тулгуурлан шийдвэрлэх, асуудал гарсны дараа бус урьдчилан сэргийлэхэд чиглэх шаардлагатайг онцолсон юм. 

Мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагааг танилцууллаа. Уг төв нь хамгаалах байр ажиллуулах, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, сургалт, нөлөөллийн ажиллагаа явуулж, хохирогчдод бодит дэмжлэг үзүүлдэг бөгөөд цаашид үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх, орон нутагт хамгаалах байр, зөвлөгөө өгөх төвийг өргөжүүлэх, төр болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэв. 

Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд орон нутгийн удирдлагуудын гүйцэтгэлийн гэрээнд хүүхдийн оролцоог тусгах, аймаг, сумдын түвшинд хүүхдийн орчны үнэлгээнд тулгуурласан төлөвлөлт хийх, хувийн хэвшлийн оролцоог “Бизнес ба Хүний эрх” зарчмаар нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг дэмжих санхүүжилтийг өсгөх, урьдчилан сэргийлэх үүднээс сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох зэрэг асуудлаар нэгдсэн санал боловсруулж, бодлого, шийдвэрт тусгуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Томилолтын үеэр Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын төлөөлөлтэй хамтран зарим айл өрхийн амьжиргаа, хүүхдийн өсөж торниж буй орчин, нийгмийн үйлчилгээний хүртээмжийн үнэлгээг хийлээ. Холбогдох байгууллагууд хамтран зүй ёсны дэмжлэг, үйлчилгээг үзүүлэх шаардлагатайг үнэлгээний дүн илтгэсэн тул арга хэмжээ авахаар шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Өвөрхангай аймагт ажиллаж, хүүхэд хамгааллын нөхцөл байдалтай танилцан хэлэлцүүлэг зохион байгуулав57 минут 54 секундын өмнөУлаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана1 цаг 4 минутын өмнөУвс аймгийн зарим чиглэлийн авто зам, даваа хаагдаад байна1 цаг 8 минутын өмнөСэрэмжлүүлэг2 цаг 20 минутын өмнөЗээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, амины орон сууцыг нэмж хамруулах зэрэг асуудлаар шийдэл танилцуулахыг чиглэл болголоо2 цаг 24 минутын өмнөХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа3 цаг 33 минутын өмнөӨнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ3 цаг 36 минутын өмнөМҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ3 цаг 39 минутын өмнөГэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, Техасын гэр бүлийн шүүхийн туршлагаас хуваалцлаа4 цаг 10 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна4 цаг 15 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа4 цаг 19 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан4 цаг 27 минутын өмнөБайнгын хороодын хамтарсан хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ5 сар 19. 18:59“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ5 сар 19. 17:57Л.Өлзийсайхан:Хувь хүнд ирэх дарамт нь хэт их байвал үндсэн эрхийн хязгаарлалт Үндсэн хууль зөрчинө гэж үздэг5 сар 19. 17:53Даатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чухал нөлөөтэйг онцлов5 сар 19. 15:09Г.Занданшатарын хатуу сануулга "Рио Тинто"-г буулт хийхэд хүргэж, Н.Учрал сайн мэдээ дуулгав5 сар 19. 15:05НӨАТ-ын баримтгүй худалдсан нөөцийн махыг бэлтгэн нийлүүлэгчид нөхөн бүрдүүлнэ5 сар 19. 13:53Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулахаар "Рио Тинто”-той хэлэлцээ хийж эхэллээ5 сар 19. 13:44Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 19. 12:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 19. 12:24Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ5 сар 19. 11:172024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв5 сар 19. 10:08Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно5 сар 19. 10:04"Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр"-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв5 сар 19. 9:59329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөв5 сар 19. 9:56Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв5 сар 19. 9:53Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ5 сар 19. 9:502024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав5 сар 19. 9:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.