Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа.
СОР17 бага хуралын бэлтгэл хангаж, орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нь нэмэгдүүлэх хүрээнд холбогдох хэлэлцүүлэг, мэдээлэл танилцуулга өгөх, сурталчлах зорилго бүхий зөвлөлдөх уулзалтуудыг 21 аймгийг зургаан бүсэд хуваан Монгол Улсад ажилладаг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэ сарын 25-ны өдрөөс зохион байгуулна.
Үндэсний хорооноос Дэд хороодын нэгдсэн хуралдааныг зохион байгуулж, 12 дэд хорооны төлөвлөсөн ажил, гүйцэтгэл, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргасан. Шийдвэрийн мөрөөр хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Товч мэдээ
-Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүхий эдийн импортыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Тус тогтоол батлагдсанаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон түүний үндсэн түүхий эд (аммиакийн шүү)-ийн импорт эрчимжих, уулын үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэж, эдийн засгийн аюулгүй байдал тогтворжих ач холбогдолтой юм.
Facebook
Twitter
Youtube


Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
Даатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чухал нөлөөтэйг онцлов
Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай.gif)

Сэтгэгдэл бичих