Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа


5-р сарын 20
16 цаг 55 минут

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголбанк болон банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Монголбанк, арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын удирдлага, ажилтнуудын төлөөлөл болсон 1,300 орчим хүн оролцлоо.

Ерөнхийлөгч, төрийн мөнгөний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэгч, улсын Эрдэнэсийн санг сахин хамгаалж буй Монголбанк болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.

Эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрч, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрсэн.

Энэ бүхэн нь Төв банк болон арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын хүчин чармайлттай салшгүй холбоотойг тэмдэглэлээ.

Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах, харилцагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн итгэлийг алдахгүй байх, түргэн шуурхай үйлчлэхийн төлөө хичээн ажиллахыг захилаа.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал, Төв банкны хараат бус байдал, эрх зүйн орчныг бэхжүүлэхийн төлөө бодлогын дэмжлэг үзүүлдэг Ерөнхийлөгчид Монголбанкны удирдлага талархал илэрхийллээ.

 

Гадаад, дотоод орчны сорилттой тулгарч байгаа ч үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, багагүй амжилтад хүрснийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэллээ.

Тухайлбал нэгдүгээр улирлын байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.9 хувьд хүрч, экспорт 60 гаруй хувиар өсөн, гадаад валютын нөөц 7.3 тэрбум ам.доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

Дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүрсэн инфляц Төв банкны бодлогын дүнд тогтворжиж байна.

Арилжааны банкууд санхүүгийн тогтвортой үйлчилгээ үзүүлж, чанаргүй зээлийн хэмжээг бага түвшинд байлгасан нь энэ бүхэнд чухал хувь нэмэр оруулжээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хамгийн том дэмжигч, түнш нь банк, санхүүгийн салбарынхан юм.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд малчид, газар тариалан эрхлэгч, үйлдвэрлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгосны дүнд сүүлийн гурван жил хүрэхгүй хугацаанд 53 шинэ үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэдэг боллоо.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд 158 аж ахуйн нэгжид 488 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор самнасан ноолуурын экспорт гэхэд л 330 сая ам.долларт хүрээд байна.

Мөн ноосон утасны ээрэх, хялгас ялгах хүчин чадал 300-500 тн, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200,000 м.кв, сүлжих хүчин чадал 3,000 м.кв-аар нэмэгдлээ.

Банкны салбарынхан 2030 он гэхэд 50 сая мод тарьж, ургуулах амлалт авч, одоогоор 1,400 га талбайд 3.4 сая мод тарьж, ургуулаад байна.

 

Монголбанк хараат бус, бие даасан байдлаа бэхжүүлэх, улсын Зээлжих зэрэглэлийг шат ахиулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхээр эрх зүйн шинэчлэл хийж байна.

Үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, хяналт шалгалтыг автоматжуулах технологи нэвтрүүлж, нийт орон тоог 19 хувиар цомхотгосон.

Цаашид инфляцыг нам дор түвшинд тогтвортой хадгалж, иргэдийн амьдралын чанарыг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын таатай, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлэх “Монголбанкны дунд хугацааны Стратеги төлөвлөгөө” хэрэгжүүлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Монголбанкны ахмад ажилтан Пэрэнлэйн Дамдин, Монголын ногоон санхүүгийн корпорацын гүйцэтгэх захирал Магваны Болдоо, Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Оригийн Банзрагч нарт Гавьяат эдийн засагч цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна1 минут 24 секундын өмнөНас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгоно4 минут 9 секундын өмнөӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа47 минут 50 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа1 цаг 1 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан1 цаг 18 минутын өмнөҮндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа5 сар 20. 16:55Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа5 сар 20. 15:47АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ5 сар 20. 14:5930 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна5 сар 20. 14:56“СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна5 сар 20. 14:52Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ5 сар 20. 14:50“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ5 сар 20. 14:46“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа5 сар 20. 14:44Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто зам барьж байна5 сар 20. 14:21Б.Энхбаяр: Богдхан төмөр замын төсөлтэй холбоотой Засгийн газрын хоёр тогтоолыг улсын нууцаас гаргалаа5 сар 20. 14:17УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Өвөрхангай аймагт ажиллаж, хүүхэд хамгааллын нөхцөл байдалтай танилцан хэлэлцүүлэг зохион байгуулав5 сар 20. 12:19Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана5 сар 20. 12:13Увс аймгийн зарим чиглэлийн авто зам, даваа хаагдаад байна5 сар 20. 12:09Сэрэмжлүүлэг5 сар 20. 10:57Зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, амины орон сууцыг нэмж хамруулах зэрэг асуудлаар шийдэл танилцуулахыг чиглэл болголоо5 сар 20. 10:53ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа5 сар 20. 9:44Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ5 сар 20. 9:41МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ5 сар 20. 9:38Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, Техасын гэр бүлийн шүүхийн туршлагаас хуваалцлаа5 сар 20. 9:07“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна5 сар 20. 9:02Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа5 сар 20. 8:58УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 20. 8:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 20. 8:50Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ5 сар 19. 18:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.