Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа


5-р сарын 21
9 цаг 02 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсадтай уулзлаа.

Цар тахлын үед ачааны хүндийг үүрэн, олон мянган хүнийг эмчилж, амь насыг аварсан эрүүл мэндийн салбарын нийт хамт олон, гэр бүлд нь Ерөнхийлөгч  ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэгт хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Хоорондоо харилцан уялдаатай хөдөлгөөн, хөтөлбөр, түүний дотор “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбар, түүний дотор хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эмнэлгүүд манлайлах үүрэгтэй оролцож байгааг онцоллоо.

Зарим томоохон хувийн эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дүрс оношилгооны дэвшилтэт төхөөрөмж нэвтрүүлэн, хавдар, зүрх, судас, мэдрэлийн өвчнийг эрт үед нь оношилж байна.

Мөн дурангийн болон роботын тусламжтай мэс заслын технологи, хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны систем, цахим эрүүл мэндийн нэгдсэн платформ ашиглаж эхэлжээ.

    Эмч, ажилтны мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, цалин хөлсийг нэмэх чиглэлээр Ерөнхийлөгч бодлогын дэмжлэг үзүүлж байгааг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ. 

Цаашид монгол хүн эх орондоо дэлхийн түвшний тусламж, үйлчилгээ авдаг болохын төлөө эрт илрүүлэг, оношилгооны хамрах хүрээг тэлж, дундаж наслалтыг уртасгахын төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ.

Улсын хэмжээнд 220 гаруй Өрхийн эрүүл мэндийн төв нийт хүн амын 70 орчим хувь буюу 2.2 сая гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ хүргэдэг.

Төвүүд 7 сая гаруй үзлэг хийж, нэг иргэн жилд дунджаар 3 удаа Өрхийн эмнэлгээс тусламж, үйлчилгээ авдаг гэсэн статистик гарсан байна.   

Энэ нь Өрхийн эмнэлгүүд иргэдтэй хамгийн ойр байж, эрүүл мэндийг нь хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, хяналт, гэрийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр өдөр тутмын ачааллыг үүрдэг гэсэн үг юм.

Ерөнхийлөгчийн ивээл дор эмч, сувилагч нар улсын зөвлөгөөнөө тогтмол хийдэг болсон.

Төрийн тэргүүн санаачилга гарган, дэмжлэг үзүүлснээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ашиглалтад орсон бол удахгүй “Сувилахуйн сургалт, судалгааны төв”, “Уламжлалт анагаах ухааны үндэсний төв”-ийн бүтээн байгуулалт дуусна.

Ерөнхийлөгч мөн “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг ажиллуулж, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зарлиг гарган хэрэгжүүлж байна.

Улсын хэмжээнд эрүүл мэндийн 4,900 гаруй байгууллагад  67 мянга гаруй хүн ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Нийт ажиллагсдын 43 хувь нь хувийн хэвшлийнх юм.

Ерөнхийлөгч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Урьдчилан сэргийлэх багц шинжилгээний тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч Намнангийн Нарьяа, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл гурван гал” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, клиникийн профессор Жүгдэрийн Сүнжидмаа нарт Хүний гавьяат эмч, “Өнөлаб” лабораторийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ванчигийн Хадхүүд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна2 минут 40 секундын өмнөНас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгоно5 минут 25 секундын өмнөӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа49 минут 6 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа1 цаг 2 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан1 цаг 19 минутын өмнөҮндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа5 сар 20. 16:55Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа5 сар 20. 15:47АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ5 сар 20. 14:5930 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна5 сар 20. 14:56“СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна5 сар 20. 14:52Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ5 сар 20. 14:50“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ5 сар 20. 14:46“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа5 сар 20. 14:44Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто зам барьж байна5 сар 20. 14:21Б.Энхбаяр: Богдхан төмөр замын төсөлтэй холбоотой Засгийн газрын хоёр тогтоолыг улсын нууцаас гаргалаа5 сар 20. 14:17УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Өвөрхангай аймагт ажиллаж, хүүхэд хамгааллын нөхцөл байдалтай танилцан хэлэлцүүлэг зохион байгуулав5 сар 20. 12:19Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана5 сар 20. 12:13Увс аймгийн зарим чиглэлийн авто зам, даваа хаагдаад байна5 сар 20. 12:09Сэрэмжлүүлэг5 сар 20. 10:57Зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, амины орон сууцыг нэмж хамруулах зэрэг асуудлаар шийдэл танилцуулахыг чиглэл болголоо5 сар 20. 10:53ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа5 сар 20. 9:44Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ5 сар 20. 9:41МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ5 сар 20. 9:38Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, Техасын гэр бүлийн шүүхийн туршлагаас хуваалцлаа5 сар 20. 9:07“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна5 сар 20. 9:02Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа5 сар 20. 8:58УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 20. 8:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 20. 8:50Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ5 сар 19. 18:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.