“Эрдэнэс алт ресурс” ХХК нь Монгол Улсын төрийн мэдэлд байгаа алт, мөнгөний ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөцийг нэмэгдүүлэх, олборлох, боловсруулах, баялгийн хуримтлалыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготойгоор 2019 онд байгуулагдсан Төрийн өмчит компани юм.
Салхитын мөнгө-алтны үндсэн ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэлээр төлөвлөсөн хугацаанд 29.1 мян.тн баяжмал үйлдвэрлэж борлуулах тооцоотой байсан бол “Эрдэнэс алт ресурс” ХХК тус орддоо нэмэлт геологи хайгуул, технологи туршилтуудыг амжилттай гүйцэтгэснээр 50 мян.тн баяжмал үйлдвэрлэж борлуулсан амжилт үзүүлээд байна. Компанийн хамт олон Салхит төслийнхөө ашиглалтын үеийн нөөцийг өсгөж ажилласны үр дүнд ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 200 орчим тэрбум төгрөгөөр давсан байна.
Хамгийн сүүлийн үеийн амжилтаас дурдвал, 2025 онд улс орон нутагт 75.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилтаараа том сегментийн “Шилдэг татвар төлөгч” компаниар шалгарсан. Мөн эдийн засгийн болон бусад үзүүлэлтээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд дундаа дээгүүр эрэмбэлэгдэх болсон бөгөөд 2025 онд эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, ордыг иж бүрэн ашиглаж чадсан үзүүлэлтээрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд дундаас тэргүүлээд байна.
Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс алт ресурс” ХХК шинэ төслүүдийнхээ үүдийг нээх, шинэ шинэ бүтээн байгуулалтаа эхлүүлэх их ажлыг амжуулснаар улс орны эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах нөлөө бүхий компани болохоо улам илүү тодотгож чадлаа. Цаашид Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хариуцлагатай уул уурхайг манлайлан хөгжүүлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн, эдийн засгийн үр ашиг өндөр, эрдэс баялгийн өгөөжийг иргэдэд шударга хүртээх үйлсэд түүчээлдэг ёс зүйт компани болох эрхэм зорилготой ажиллаж байна.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ

Сэтгэгдэл бичих