"Сибирийн хүч-2" төслийн талаар тохиролцоонд хүрсэнгүй


5-р сарын 21
10 цаг 13 минут

     БЭЭЖИН, 2026 оны тавдугаар сарын 21 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нарын Бээжин хотноо хийсэн хэлэлцээний үеэр талууд олон тэрбум ам.долларын өртөг бүхий "Сибирийн хүч-2" хий дамжуулах шинэ хоолой тавих төслийн талаар тохиролцоонд хүрч чадаагүй тухай Кремлийн ордноос лхагва гарагт Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ.

В.Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэхдээ, талууд хоолойг тавих маршрут болон барилгын ажлыг хэрэгжүүлэх үе шат зэрэг "үндсэн нөхцөлүүдийн талаар ерөнхийдөө нэгдсэн ойлголтод" хүрсэн ч тодорхой хугацаа хараахан тогтоогүй, мөн цаашид нарийвчлан хэлэлцэх хэд хэдэн асуудал үлдсэн гэжээ. Хэлэлцээний дараа Кремлийн цахим хуудсанд нийтлэгдсэн гэрээ хэлэлцээрүүдийн урт жагсаалтад уг төслийн талаар огт дурдаагүй байна.

Төслийн стратегийн ач холбогдол

ОХУ "Сибирийн хүч-2" төслийг хэдэн жилийн турш урагшлуулж байгаа бөгөөд 2022 онд Украин руу довтолсны дараа Хятадаас эдийн засгийн хувьд улам бүр хамааралтай болсон үеэс хойш эрчимтэй урагшлуулж байгаа юм. Жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай, 2600 километр урт үргэлжлэх энэхүү хийн хоолой нь Баруун Сибирийн Ямалын хойгоос Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин Хятад руу хүрэх ёстой. Оросын хувьд өмнө нь Европ руу экспортлодог байсан (дайны улмаас экспорт нь огцом буурсан) орд газруудаас нийлүүлэхээр төлөвлөж байгаа нь чухал ач холбогдолтой юм. 

Харин Хятадын тал уг төсөлд нэлээд хянуур, хүлээзнэсэн байр сууринаас хандаж байна. Ойрх Дорнод дахь дайны улмаас үүссэн эрчим хүчний тогтворгүй байдал нь Бээжингийн байр суурийг өөрчилнө гэж Москва найдаж байсан боловч тийм зүйл болсонгүй. Хятадын тал эргэлзэж байгаа тул хэлэлцээний явц удаашралтай хэвээр байна.

40 орчим баримт бичигт гарын үсэг зурав

Бээжинд болсон хэлэлцээний нээлттэй хэсгийн дараа Орос, Хятадын талууд иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай зэрэг 40 орчим баримт бичигт гарын үсэг зурлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр, иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай мэдэгдэл нь Орос, Хятадын олон талт хоёр талын харилцааг бүхэлд нь хөгжүүлэх үндсэн чиглэл, олон улсын тулгамдсан асуудлуудын талаарх нэгдсэн байр суурь, дэлхийн үйл хэрэг дэх хамтын ажиллагааны үндсэн хэлбэрүүдийг тодорхойлсон маш өргөн хүрээтэй баримт бичиг ажээ. В.Ушаков өмнө нь сэтгүүлчидтэй ярилцахдаа, энэхүү баримт бичгийг "үзэл баримтлалын шинж чанартай" хэмээн тодорхойлж байв.

Бээжингийн хэлэлцээ ерөнхийдөө "эерэг" уур амьсгалд болж өнгөрлөө гэж В.Путиний туслах дүгнэв. Тэрбээр хэлэхдээ, Орос, Хятад улсууд эрчим хүчний салбарт "маш чухал" зүйлийн талаар тохиролцсон гэдгийг тэмдэглэсэн боловч чухам юуны талаар тохиролцсоныг тодорхой дурдсангүй. 

Хамтарсан цэргийн сургуулилалт

Бээжинд болсон уулзалтын үеэр В.Путин, Ши Жиньпин нар цэргийн хамтарсан сургуулилалтыг өргөжүүлэхээр мөн тохиролцжээ. Орос, Хятад улсууд "янз бүрийн сорилт, аюул заналын эсрэг хамтран ажиллаж, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах болно" гэж "Интерфакс" агентлаг мэдээлсэн байна. 

"Талууд хоёр орны зэвсэгт хүчний хоорондын уламжлалт найрамдалт харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлж, цэргийн салбарт харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, хамтарсан сургуулилалт, агаар болон тэнгисийн эргүүл хамгаалалтын практикийг өргөжүүлэн, хоёр талын болон олон талт форматын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ" гэж Бээжинд болсон Орос-Хятадын дээд хэмжээний уулзалтын үр дүнд гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17-ын албан ёсны сүүлийн өдөр | Шийдэл, үр дүн, үйл ажиллагаанд шилжих өдөр8 сар 28. 20:21Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна8 сар 28. 14:42ТЦА-наас сэрэмжлүүлж байна8 сар 28. 14:35УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа8 сар 28. 14:31“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв8 сар 28. 13:08СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ8 сар 28. 11:53Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана8 сар 28. 9:23“Нээлттэй парламент” танхимд УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ажиллав8 сар 28. 9:21УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 28. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 сар 28. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ8 сар 27. 21:55"Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болов8 сар 27. 21:49Ерөнхий хяналтын сонсголын зар8 сар 27. 13:48Ази даяар ой, газрын доройтлыг бууруулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ8 сар 27. 13:45Хэрэглээний бүх төлбөрүүд зээлийн мэдээлэлд сөргөөр нөлөөлөхгүй8 сар 27. 10:09Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана8 сар 27. 9:50Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ8 сар 27. 9:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 27. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан8 сар 27. 9:16Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байна8 сар 26. 19:14“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна8 сар 26. 19:10“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо8 сар 26. 19:05Газрын доройтлыг бууруулж, эдийн засгийн өөрчлөлтийг авчрах нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнээр монголын ноос, ноолуурыг онцлов8 сар 26. 12:36Хувийн дансандаа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг 2 саяар торгожээ8 сар 26. 12:32Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа8 сар 26. 12:24УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо8 сар 26. 12:21Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: СОР17-гоос хүлээх бодит үр дүн8 сар 26. 12:14Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна8 сар 26. 12:09Зээлээ төлсөн даруйд зээлийн оноо шинэчлэгддэг боллоо8 сар 26. 12:05АТГ: Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв8 сар 26. 11:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.