4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов


5-р сарын 21
12 цаг 20 минут

     Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны эхний 5 сарын байдлаар авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс 489 гомдол мэдээллийг хүлээн авч, хяналт шалгалт явууллаа.

Хяналт шалгалтаар 68 гомдол, мэдээлэлд зөрчил тогтоогдсон ба Авлигын эсрэг хууль зөрчсөн үйлдэлд 12 албан тушаалтан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн 30 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэж, зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах чиглэлээр 43 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтаар илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Тухайлбал, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан нь аж ахуйн нэгжид хууль бусаар давуу байдал олгосон тухай мэдээллийг шалгах явцад татвараас зайлсхийсэн зөрчлийг тогтоож, холбогдох хяналт шалгалтыг хийлгэснээр 4,5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов.

Аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал нь албан тушаалын байдал, албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж, сургуулийн спорт заалыг бусдад түрээслэн, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг байгууллагын нярвын дансаар төвлөрүүлэн авсан боловч түүнийг буцаан бэлнээр гаргуулан авч, хувьдаа захиран зарцуулсан, түүнчлэн багш, ажилчдаас хууль бусаар сар бүр мөнгө татан авч, зориулалт бусаар захиран зарцуулсан зэрэг нийт 37,0 сая төгрөгийн зөрчлийг хяналт шалгалтаар тогтоон Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлээд байна.

Аймгийн Эрүүл мэндийн газрын нэр бүхий 3 албан тушаалтан нь хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлснийхээ хариуд сувиллын газарт өөрсдөө үнэ төлбөргүй, гэр бүлийн гишүүддээ хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тогтоон Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна35 минут 29 секундын өмнө4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов39 минут 7 секундын өмнөМонголын баг олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртлээ2 цаг 37 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 21-ний өдрийн ирцийн мэдээ2 цаг 44 минутын өмнө"Сибирийн хүч-2" төслийн талаар тохиролцоонд хүрсэнгүй2 цаг 47 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн долоон жилийн ой тохиож байна2 цаг 52 минутын өмнөБаянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна2 цаг 58 минутын өмнөНас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгоно3 цаг 1 минутын өмнөӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа3 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа3 цаг 57 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан4 цаг 14 минутын өмнөҮндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа5 сар 20. 16:55Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа5 сар 20. 15:47АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ5 сар 20. 14:5930 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна5 сар 20. 14:56“СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна5 сар 20. 14:52Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ5 сар 20. 14:50“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ5 сар 20. 14:46“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа5 сар 20. 14:44Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто зам барьж байна5 сар 20. 14:21Б.Энхбаяр: Богдхан төмөр замын төсөлтэй холбоотой Засгийн газрын хоёр тогтоолыг улсын нууцаас гаргалаа5 сар 20. 14:17УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Өвөрхангай аймагт ажиллаж, хүүхэд хамгааллын нөхцөл байдалтай танилцан хэлэлцүүлэг зохион байгуулав5 сар 20. 12:19Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана5 сар 20. 12:13Увс аймгийн зарим чиглэлийн авто зам, даваа хаагдаад байна5 сар 20. 12:09Сэрэмжлүүлэг5 сар 20. 10:57Зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, амины орон сууцыг нэмж хамруулах зэрэг асуудлаар шийдэл танилцуулахыг чиглэл болголоо5 сар 20. 10:53ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа5 сар 20. 9:44Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ5 сар 20. 9:41МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ5 сар 20. 9:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.