Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


5-р сарын 21
14 цаг 16 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.21/ Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Ганхүлэг, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн нараас Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Газрын тосны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Гэрээлэгч газрын тосны хайгуулын болон ашиглалтын үед тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлнө.” 30.6 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах сум, дүүргийн төсөвт, 20 хувийг аймаг, нийслэлийн төсөвт, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна”, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ” хэмээн тусгасан байдаг.

2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрөлжсөн сангуудад хатуу ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг хуваарилахтай холбоотой харилцааг зохицуулсан. Ингэхдээ газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийг улсын төсөв, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах бүс, аймаг, сумын төсөвт хэрхэн хуваарилах, мөн эл салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн ногдол ашгийг баялгийн санд төвлөрүүлэхтэй холбоотой харилцааг тусгаагүйг төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд энэ үеэр онцлоод уг хуулийн төслийг зүүн болон говийн бүсээс сонгогдсон нэр бүхий 13 гишүүн өргөн мэдүүлж буйг тодотгов.

Мөн тэрбээр, хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтөөр газрын хэвлийн баялаг болох газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн 25 хувийг улсын төсөв, 35 хувийг Үндэсний баялгийн төрөлжсөн сангууд, 10 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, Бүсийн хөгжлийн сан, газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй тухайн бүс, аймаг, сумдын төсөвт тус тус хуваарилах зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

Мөн газрын тос, байгалийн хий олборлох, боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьд ногдох ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх энэ төрлийн харилцааг зохицуулахаар Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан гарах бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улс жилд 2.0 тэрбум ам.долларыг бензин, шатахуун зарцуулдаг бөгөөд Газрын тосны үйлдвэр ашиглалтад орох хугацаа дөхөж байгаа энэ цаг үед хайгуулын үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлагатай байна. Энэ асуудалд орон нутгийн иргэд болгоомжтой ханддаг. Иймд газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй иргэд, сум, орон нутгийн хөгжилд тодорхой хэмжээний үр өгөөжийг нь бодитой хүртээх нөхцөлийг бүрдүүлснээр уул уурхай, хайгуулын салбарт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн төсөл санаачлагч гишүүд үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв29 минут 10 секундын өмнө2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна34 минут 49 секундын өмнөЕрөнхий хяналтын сонсгол зохион байгуулна37 минут 34 секундын өмнөГазрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв41 минут 51 секундын өмнөНомин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна2 цаг 35 минутын өмнө4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов2 цаг 38 минутын өмнөМонголын баг олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртлээ4 цаг 36 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 21-ний өдрийн ирцийн мэдээ4 цаг 42 минутын өмнө"Сибирийн хүч-2" төслийн талаар тохиролцоонд хүрсэнгүй4 цаг 45 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн долоон жилийн ой тохиож байна4 цаг 51 минутын өмнөБаянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна4 цаг 57 минутын өмнөНас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгоно4 цаг 59 минутын өмнөӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа5 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа5 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан6 цаг 13 минутын өмнөҮндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа5 сар 20. 16:55Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа5 сар 20. 15:47АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ5 сар 20. 14:5930 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна5 сар 20. 14:56“СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна5 сар 20. 14:52Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ5 сар 20. 14:50“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ5 сар 20. 14:46“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа5 сар 20. 14:44Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто зам барьж байна5 сар 20. 14:21Б.Энхбаяр: Богдхан төмөр замын төсөлтэй холбоотой Засгийн газрын хоёр тогтоолыг улсын нууцаас гаргалаа5 сар 20. 14:17УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Өвөрхангай аймагт ажиллаж, хүүхэд хамгааллын нөхцөл байдалтай танилцан хэлэлцүүлэг зохион байгуулав5 сар 20. 12:19Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана5 сар 20. 12:13Увс аймгийн зарим чиглэлийн авто зам, даваа хаагдаад байна5 сар 20. 12:09Сэрэмжлүүлэг5 сар 20. 10:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.