2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна


5-р сарын 21
14 цаг 23 минут

    Улаанбаатар хот ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлж, арчилгааны ажлыг байгаль, цаг уурын өөрчлөлттэй уялдуулах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 ам метр байгааг есөн ам метр болгон нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна.

Энэ хүрээнд 2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 157 га талбайн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламжийн тарилт, арчилгааг хийж байна. Ингэхдээ ойн мэргэжлийн 28 байгууллага болон дүүргийн ОНӨААТҮГ-уудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн 54 байршилд 104,866 ширхэг гоёл чимэглэлийн мод, 46 байршилд 4800 ам метр талбайд 337,340 цэцэгт байгууламж хийж байна. Мөн 72 байршилд нийт 24.1 га талбайг шинээр болон нөхөн зүлэгжүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 44 дүгээр зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Хаврын бүх нийтийн мод тарих үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн хэмжээнд есөн байршилд 406 байгууллагын 11855 албан хаагч 129,873 ширхэг модыг тарьж байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран Цагаан давааны хогийн цэгийг ойжуулах ажлыг 15 га талбайд зохион байгуулж, 312 мянган ширхэг хайлаас модны суулгац тарих ажлыг эхлүүлсэн. Энэхүү төсөл нь хогийн цэгийг хотын ногоон бүс болгон өөрчлөх тусгай зориулалтын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог51 секундын өмнөЭнэ Бямба гаригт нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орно6 минут 31 секундын өмнөСанхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 30 минутын өмнө2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна2 цаг 36 минутын өмнөЕрөнхий хяналтын сонсгол зохион байгуулна2 цаг 38 минутын өмнөГазрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв2 цаг 43 минутын өмнөНомин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна4 цаг 35 минутын өмнө4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов4 цаг 38 минутын өмнөМонголын баг олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртлээ6 цаг 36 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 21-ний өдрийн ирцийн мэдээ6 цаг 43 минутын өмнө"Сибирийн хүч-2" төслийн талаар тохиролцоонд хүрсэнгүй6 цаг 45 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн долоон жилийн ой тохиож байна6 цаг 51 минутын өмнөБаянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна6 цаг 57 минутын өмнөНас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгоно7 цагийн өмнөӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа7 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа7 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 цаг 13 минутын өмнөҮндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа5 сар 20. 16:55Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа5 сар 20. 15:47АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ5 сар 20. 14:5930 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна5 сар 20. 14:56“СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна5 сар 20. 14:52Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ5 сар 20. 14:50“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ5 сар 20. 14:46“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа5 сар 20. 14:44Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто зам барьж байна5 сар 20. 14:21Б.Энхбаяр: Богдхан төмөр замын төсөлтэй холбоотой Засгийн газрын хоёр тогтоолыг улсын нууцаас гаргалаа5 сар 20. 14:17УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Өвөрхангай аймагт ажиллаж, хүүхэд хамгааллын нөхцөл байдалтай танилцан хэлэлцүүлэг зохион байгуулав5 сар 20. 12:19Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана5 сар 20. 12:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.