Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


5-р сарын 21
14 цаг 28 минут

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.21/ Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат нараас Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын парламентад суудалтай улс төрийн таван намын төлөөллийн 19 гишүүнээс Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран уг анхдагч хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулсан. 

Өнөөдөр Монгол Улсын иргэд банкны карттай, харилцах данстай, банк санхүүгийн бус байгууллага, аппликейшний зээлтэй гээд бүгд санхүүгийн хэрэглэгч болсон. Санхүүгийн хэрэглэгчдэд тохиолдож буй тулгамдсан олон асуудал, гомдлыг цаашид хэрхэн, яаж шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа тул хуулийн төсөл нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаар сонирхож байгаа, эсхүл авсан хувь хүний эрхийг хамгаалахад чиглэсэн гэдгийг төсөл санаачлагч гишүүн Э.Болормаа энэ үеэр онцлов.  

Иймд уг хуулийн төслийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс үзүүлж байгаа санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг тогтоож, зохицуулагч байгууллагаас зохистой хяналт шалгалтаас гадна санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх агуулгаар боловсруулсан  гэж байлаа.

Тус хуулийн төсөл нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаас, даатгалын компаниуд, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг этгээдүүдэд  мөн хамаарах аж.

Хуулийн төсөлд тусгагдсан зарим зохицуулалтдаас дурдвал, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцөл, нийт өртөг, түүний задаргаа, төлбөрийн хуваарь, онцлог, эрсдэл болон үр дагаврын талаар бүрэн гүйцэд, үнэн зөв, ойлгомжтой, харьцуулж болохуйц мэдээллээр иргэдийг хангах, санхүүгийн хэрэглэгчтэй гэрээ байгуулахдаа тухайн гэрээний агуулга, нөхцөл, хүү, хураамж, шимтгэл, нэмэлт төлбөр, тэдгээрийг тооцсон аргачлалыг танилцуулж, тайлбарлах үүрэгтэй байхаар зохицуулжээ.

Мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчтэй гэрээ байгуулахдаа эдгээр мэдээллээр хангаснаа нотолж, зохицуулагч байгууллагаас баталсан хяналтын хуудсаар баталгаажуулах, улмаар зээл олгохдоо зээлийн бодит өртгийг танилцуулах үүрэгтэй бөгөөд зээлийн бодит өртөг нь зарласан хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг жилийн 365 хоногоор тооцсон хувиар илэрхийлсэн үзүүлэлт байна гэдгийг тодорхой тусгасан байна. 

Харин зохицуулагч байгууллага нь бусад хуульд заасан чиг үүргээс гадна санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хүрээнд үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зохицуулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байхаар төсөлд тусгажээ.

Санхүүгийн хэрэглэгчийн өөрийн хэрэгцээ, шаардлагад тохирсон үйлчилгээг сонгох, санхүүгийн нөөцийг зохистой удирдах мэдлэг, чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батлах бөгөөд, уг хөтөлбөрт нийцүүлэн сургалтын агуулга, төлөвлөгөөг зохицуулагч байгууллага болон салбар бүрийн мэргэжлийн холбоод хамтран баталж, хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна.  

Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгчийн хоорондын санхүүгийн үйлчилгээний талаарх маргааныг үнэ төлбөргүйгээр түргэн шуурхай, хараат бусаар шийдвэрлэх чиг үүргийг бие даасан, мэргэшсэн  санхүүгийн омбудсман хэрэгжүүлж болох бөгөөд түүний эрх зүйн байдал, үйл ажиллагаа, маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг мөн зохицуулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгч хоорондын мэдээллийн болон эрх, үүргийн тэнцвэртэй байдлыг хангах, улмаар уг зах зээлийн үр ашигтай, ил тод, өрсөлдөөнт орчныг бэхжүүлж, иргэдийн санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх эерэг үр нөлөөтэй гэж үзэж байна. Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулагч байгууллагаас зохистой хяналт шалгалтаас гадна санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх замаар тус салбарын урт хугацааны хөгжлийг дэмжиж, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв29 минутын өмнө2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна34 минут 39 секундын өмнөЕрөнхий хяналтын сонсгол зохион байгуулна37 минут 24 секундын өмнөГазрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв41 минут 41 секундын өмнөНомин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна2 цаг 34 минутын өмнө4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов2 цаг 38 минутын өмнөМонголын баг олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртлээ4 цаг 36 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 21-ний өдрийн ирцийн мэдээ4 цаг 42 минутын өмнө"Сибирийн хүч-2" төслийн талаар тохиролцоонд хүрсэнгүй4 цаг 45 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн долоон жилийн ой тохиож байна4 цаг 50 минутын өмнөБаянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна4 цаг 56 минутын өмнөНас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгоно4 цаг 59 минутын өмнөӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа5 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа5 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан6 цаг 13 минутын өмнөҮндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа5 сар 20. 16:55Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа5 сар 20. 15:47АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ5 сар 20. 14:5930 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна5 сар 20. 14:56“СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна5 сар 20. 14:52Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ5 сар 20. 14:50“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ5 сар 20. 14:46“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа5 сар 20. 14:44Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто зам барьж байна5 сар 20. 14:21Б.Энхбаяр: Богдхан төмөр замын төсөлтэй холбоотой Засгийн газрын хоёр тогтоолыг улсын нууцаас гаргалаа5 сар 20. 14:17УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Өвөрхангай аймагт ажиллаж, хүүхэд хамгааллын нөхцөл байдалтай танилцан хэлэлцүүлэг зохион байгуулав5 сар 20. 12:19Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана5 сар 20. 12:13Увс аймгийн зарим чиглэлийн авто зам, даваа хаагдаад байна5 сар 20. 12:09Сэрэмжлүүлэг5 сар 20. 10:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.