Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог


5-р сарын 21
16 цаг 57 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа. 

Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, эрүүл, чанартай хоол үйлдвэрлэх, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг тэтгэх, үндэсний идээ, ундааны соёлыг хадгалах, түгээх үүргээ нэр төртэй гүйцэтгэж, олон арван ажлын байр бий болгож байгаа үе үеийн хамт олонд талархал илэрхийллээ.

Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Хоол үйлдвэрлэлийн салбарт 3,200 гаруй аж ахуйн нэгж ресторан, кафе, кофе шоп, цайны газар, баар, лоунж, шөнийн клуб, паб, катеринг үйлчилгээ, сүлжээ түргэн хоол, гудамжны хоол үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн сүлжээ, салбарын онцлог бүхий IT, технологийн шийдэл, мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ зэрэг 20 гаруй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Цаашид бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, салбарын оролцоог нэгтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг  өргөжүүлэхийг зорьж байгааг Монголын ресторан, зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх хэллээ.

Энэ салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3 хувийг бүрдүүлдэг бөгөөд  борлуулалтын орлого нь 1.8 их наяд төгрөгт хүрч, 48,500 шууд ажлын байр, шууд бусаар 85,000 орчим ажлын байр бий болгодог.

2030 он гэхэд зочлох үйлчилгээний салбарын өсөлтийг 50 гаруй хувиар нэмэгдүүлж, шинээр 25,000 гаруй ажлын байр бий болгож, борлуулалтын орлогыг 1.5 дахин өсгөх зорилт тавьжээ.

Манай айраг исгэх уламжлалт арга, зан үйл ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Удахгүй хорхогийг Гиннесийн дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхээр төлөвлөсөн байна.

Мэргэжлийн холбоо хоолны өв соёлыг хадгалах, судлах, баримтжуулах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад таниулах зорилгоор Үндэсний хоолны судалгаа, хөгжүүлэлт, сургалтын төв байгуулах болжээ.

Энэ нь үндэсний хоолны соёл, зочлох үйлчилгээний салбар, аялал жуулчлал, үндэсний брэнд хөгжихөд чухал ач холбогдолтой гэж Монголын ресторан, зоогийн газрын холбоо үзэж байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үндэсний хэмжээний одны зэрэглэлийн системийг ирэх оноос нэвтрүүлж, эхний ээлжинд ресторан, кофе шоп, баар, үйлчилгээний дөрвөн төрлийг хамруулна.

Салбарын аж ахуйн нэгжүүд олон улсын стандарт, шинэ технологи, үйлчилгээ, мэргэжлийн сургалт нэвтрүүлэхэд гадаад зөвлөх, мастер тогооч, сургалтын багш шаардлагатай байдаг. Иймээс гадаадаас ажиллах хүчин авч ажиллуулах асуудлыг либералчлах нь зүйтэй гэж үзжээ.

Мөн цагийн ажилтан, оюутан болон тэтгэврийн насны хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, татварын орчны шинэчлэл хийх, импорт, хил, гаалийн зөвшөөрөл болон хяналт шалгалтын давхардлыг бууруулах нь зүйтэй гэж салбарынхан хэлж байлаа.

Хоол үйлдвэрлэл болон зочлох үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд  ирэх намар болох COP17 бага хурлын үеэр нэгдсэн зохион байгуулалтад орж үйлчилгээ үзүүлэх юм байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Блью мон” ХХК-ийн Нийтийн хоолны нэгтгэлийн захирал Болдын Цогзулд Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ25 минут 4 секундын өмнөНийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа29 минут 18 секундын өмнөУур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв32 минут 5 секундын өмнөХоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог35 минут 52 секундын өмнөЭнэ Бямба гаригт нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орно41 минут 32 секундын өмнөСанхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 5 минутын өмнө2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна3 цаг 11 минутын өмнөЕрөнхий хяналтын сонсгол зохион байгуулна3 цаг 13 минутын өмнөГазрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв3 цаг 18 минутын өмнөНомин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна5 цаг 10 минутын өмнө4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов5 цаг 13 минутын өмнөМонголын баг олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртлээ7 цаг 11 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 21-ний өдрийн ирцийн мэдээ7 цаг 18 минутын өмнө"Сибирийн хүч-2" төслийн талаар тохиролцоонд хүрсэнгүй7 цаг 20 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн долоон жилийн ой тохиож байна7 цаг 26 минутын өмнөБаянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна7 цаг 32 минутын өмнөНас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгоно7 цаг 35 минутын өмнөӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа8 цаг 18 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа8 цаг 31 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 цаг 48 минутын өмнөҮндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа5 сар 20. 16:55Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа5 сар 20. 15:47АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ5 сар 20. 14:5930 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна5 сар 20. 14:56“СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна5 сар 20. 14:52Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ5 сар 20. 14:50“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ5 сар 20. 14:46“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа5 сар 20. 14:44Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто зам барьж байна5 сар 20. 14:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.