Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ


5-р сарын 21
17 цаг 08 минут

      Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад  гишүүдийн 53.2 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газар 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар яаралтайгаар хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  72 хувь нь дэмжив. Иймд уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ  (төслийн танилцуулгыг бүрэн эхээр нь эндээс), Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нар тус тус танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүнээс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Хууль санаачлагч Улсын Их Хурлын зохион байгуулалтыг оновчлох, үйл ажиллагааг боловсронгуй болгох, гишүүдийн ирц, оролцоо, хариуцлагыг сайжруулах, Улсын Их Хурлын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээмжтэй ажиллаж буй гишүүдийг дэмжих, хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг чанаржуулах, мэргэшсэн Байнгын хороодод түшиглэсэн парламентыг бэхжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг Ч.Ундрам гишүүн дурдаад хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын "D.Parliament.mn" цахим системд байршуулсан гэж байлаа.
Байнгын хороо хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 66.7 хувийн саналаар, хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 66.7 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Пүрэвдорж, Д.Рэгдэл, Э.Болормаа, Р.Эрдэнэбүрэн, Ц.Даваасүрэн, Г.Очирбат, С.Зулпхар, Х.Тэмүүжин, Л.Мөнхбаатар, Б.Батбаатар, Ж.Баярмаа, О.Номинчимэг, Л.Гантөмөр, Б.Хэрлэн нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүдийн үг хэлэх эрхийг 30 хоногоор хасах нь Үндсэн хуулийн үг хэлэх эрх чөлөөний заалттай зөрчилдөх эсэхийг тодруулав.

Төсөл санаачлагч гишүүн Ч.Лодойсамбуу Монгол Улсын Үндсэн хуульд Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасныг дурдаад Улсын Их Хурлын гишүүн хуралдаа оролцохгүй, санал хэлэхгүй, өгөхгүй байх нь иргэний эрхийг хааж байгаа явдал хэмээн хариулсан. Харин төсөл санаачлагч гишүүн Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын  гишүүдийн ёс зүйн асуудалтай холбогдуулан Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд ач холбогдол өгөхийг чухалчилсан. Өөрөөр хэлбэл, гишүүдээс ирүүлсэн саналд ёс зүйн асуудлыг чухалчлах зайлшгүй шаардлагатай байгааг тусгасан. Энэ хүрээнд зөрчил гаргасан гишүүнд 30 хүртэлх хоногоор  асуулт асуух, үг хэлэх эрхийг хасахаар тусгасан хэмээн хариулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хуулийн төсөлд туссан 11  Байнгын хороотой байхаар тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид Байнгын хороодын тоог тогтвортой байлгахад анхаарах, улмаар аж үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогын байнгын хороотой байх нь зүйтэй гэж байлаа. Түүнчлэн Байнгын хорооны дарга эзгүй байхад хэн орлохыг тодорхой болгох, гишүүдийн ажлын бүтээмжтэй холбоотойгоор туслах,  зөвлөхтэйгөө 16 мкв2 өрөө тасалгаанд сууж ажилладаг асуудлыг  хэрхэн шийдвэрлэхийг лавлаж байлаа.

Улсын Их Хурлын дарга, төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нь Төрийн ордонд байдагтай холбоотойгоор өрөө, тасалгааны хүртээмжийн асуудал хүнд байсаар ирсэн. Парламентын ордонтой болох асуудал 20-иод жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч төсөв хөрөнгө, байршил зэрэг олон шалтгаанаас үүдэлтэйгээр энэ ажил саатаж ирснийг тодотгоод төсөв хөрөнгө, эдийн засаг сайжирсан үед энэ асуудлыг судалж шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг гишүүд ойлгоосой гэв.

Төсөл санаачлагч гишүүн А.Ариунзаяа одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 25 дугаар зүйлийн  25.9-т “Байнгын хорооны дарга долоо ба түүнээс дээш хоногоор түр эзгүй байх тохиолдолд түүний саналыг харгалзан Улсын Их Хурлын даргын захирамжаар үүргийг нь аль нэг гишүүнд орлуулж гүйцэтгүүлнэ. Хэрэв долоогоос доош хоногоор эзгүй байх тохиолдолд Байнгын хорооны дарга албан үүргээ өөр гишүүнд түр хариуцуулна.” гэж заасан байдаг. Өргөн мэдүүлсэн төсөлд дэд хорооны дарга эзгүй байвал дээрх зохицуулалттай адил Улсын Их Хурлын даргын захирамжаар хариуцуулна. Тиймээс Байнгын хорооны дарга долоогоос доош хоногоор эзгүй байвал аль нэг гишүүнээр хариуцуулаад явна гэсэн нэмэлт тайлбарыг хийлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн мэтгэлцээн болдоггүй парламент үүргээ гүйцэтгэж чадахгүй  байгааг харуулж буй тул асуудлыг энэ талруу чиглүүлэх нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат төсөл санаачлагчдаас Улсын Их Хуралтай холбоотой гурван том хуулийн төслийг хамтад нь өргөн мэдүүлэх болсон шалтгааныг тодруулсан юм.

Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн мэтгэлцээний гол талбар болох ёстой гэдэгтээ санал нэг байгаагаа төсөл санаачлагч гишүүн Ж.Бат-Эрдэнэ   илэрхийлээд энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, шаардлагатай бол Улсын Их Хурлын дарга дэгээ өөрчлөөд 60 минут хүртэлх хугацаанд тодорхой чухал асуудлаар гишүүдийг мэтгэлцэх боломжийг олгох холбогдох  өөрчлөлийг оруулсан хэмээв.  

Харин Улсын Их Хурлын дарга, төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт парламентын үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурлын тухай,  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай гэсэн хоорондоо салшгүй холбоотой хуулиар зохицуулдаг тул эдгээр хуулийг салгаж хэлэлцэх ямар ч боломжгүй гэв. Мөн  эдгээр гурван хууль нь нэг нэгээсээ эшилсэн, уялдаа холбоотой зохицуулалтууд байгаа тул хуулийн хийдэл, давхардал, зөрчил гарахгүйн үүднээс төслүүдийг хамтад нь өргөн мэдүүлсэн гэж байлаа.  

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа санал хураалтад зөвшөөрөх, татгалзах гэдэг сонголт байдаг бол үүнд түдгэлзэх гэдэг агуулгыг нэмэх саналтай байгаагаа илэрхийлээд олон улсын туршлагад ч хэрэв ашиг сонирхлын зөрчилтэй асуудалдаа тухайн гишүүн түдгэлзэх сонголтыг хийдгийг  дурдав. Мөн тэрбээр сайд нар Улсын Их Хурлын гишүүн тул хариуцлагын асуудлыг хэрхэн зохицуулсныг лавлав.

Улсын Их Хурлын дарга, төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа,  гишүүд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэдгээс бусад асуудлаар санал хураалтад оролцох үүрэгтэй гэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хуульд заасан. Өөрөөр хэлбэл, тухайн асуудал, хууль Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл санал хураалтад оролцохгүй түдгэлзэж болно. Энэ асуудлыг хуулийн төсөлд хөндөөгүй гэдгийг тодотгов.  Мөн Ерөнхий сайд болон бусад сайдууд давуу эрхтэй гэсэн зүйл байхгүй. Үүнийг маш тодорхой зохицуулсан. Улсын Их Хурлын гишүүн л бол үндсэн үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа адилхан хүлээнэ гэж байлаа.

Үүгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ36 минут 3 секундын өмнөНийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа40 минут 17 секундын өмнөУур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв43 минут 4 секундын өмнөХоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог46 минут 51 секундын өмнөЭнэ Бямба гаригт нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орно52 минут 31 секундын өмнөСанхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 16 минутын өмнө2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна3 цаг 22 минутын өмнөЕрөнхий хяналтын сонсгол зохион байгуулна3 цаг 24 минутын өмнөГазрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв3 цаг 29 минутын өмнөНомин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна5 цаг 21 минутын өмнө4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов5 цаг 24 минутын өмнөМонголын баг олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртлээ7 цаг 22 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 21-ний өдрийн ирцийн мэдээ7 цаг 29 минутын өмнө"Сибирийн хүч-2" төслийн талаар тохиролцоонд хүрсэнгүй7 цаг 31 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн долоон жилийн ой тохиож байна7 цаг 37 минутын өмнөБаянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна7 цаг 43 минутын өмнөНас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгоно7 цаг 46 минутын өмнөӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа8 цаг 29 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа8 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 цаг 59 минутын өмнөҮндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа5 сар 20. 16:55Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа5 сар 20. 15:47АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ5 сар 20. 14:5930 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна5 сар 20. 14:56“СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна5 сар 20. 14:52Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ5 сар 20. 14:50“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ5 сар 20. 14:46“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа5 сар 20. 14:44Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто зам барьж байна5 сар 20. 14:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.