Өнөөдөр буюу 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Тавдугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгаар 20-25 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 25-30 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 13-15 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11-13 хэм дулаан байна.
Тавдугаар сарын 23-наас 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 23, 25-нд нутгийн зарим газраар, 24, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн, шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 9 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 5 хэм дулаан, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна. 23, 25-нд нутгийн зүүн хагаст дулаарна.
Facebook
Twitter
Youtube


Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Хяналт шалгалтаар илрүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв
Анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэв
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Хот, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэж, 400 орчим машин техникээр парк шинэчлэв.gif)

Сэтгэгдэл бичих