Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ


5-р сарын 22
11 цаг 23 минут

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хил хамгаалах Ерөнхий газарт /2026.05.21/ ажиллаж, хил хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, дэвшүүлсэн зорилго зорилт, цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн салбарт “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг хэрэгжүүлнэ. Энэ бодлогын хүрээнд Хил хамгаалалтын эрх зүйн орчныг сайжруулж, хилийн цэргийн байгуулалтыг бэхжүүлэхэд анхаарч, “Бүсийн хилийн албыг удирдах газар”-ыг байгуулахаар ажиллаж байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцоллоо. 

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг хоёр дахь удаа хамтран шалгах ажлын явц 80 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бол Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийг гурав дахь удаагаа хамтран шалгах ажлыг эхлүүлснийг Хил хамгаалах ерөнхий газраас танилцуулсан юм. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан улсын хилийг хамтран шалгах түүхэн, хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэхэд бүх талаар дэмжиж, анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Мөн эх орны нүүр царай болсон хилийн шалган нэвтрүүлэх албаны бие бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, алба хаах нөхцөлийг сайжруулах, үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭХ бодлого баримтална гэдгээ онцоллоо. 

Түүнчлэн хил хамгаалах салбарт хиймэл оюун, их өгөгдөлд суурилсан орчин үеийн дэвшилтэт техник, технологи, программ хангамжийг нэвтрүүлж, хилийн боомтын аюулгүй байдлыг хангаж, цахим гарцыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, тодорхой ажлуудыг хийж эхлүүлээд байгааг хилчдэд танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хил хамгаалах салбарт ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин хангамжийг үе шаттай нэмэгдүүлэх, “Хилийн тэнгэр” 1054 айлын орон сууцны хотхон, хилийн заставын “Шинэ эрин-ногоон хөгжил” 1208 айлын орон сууцны төслийг эрчимжүүлж 850 хилчнийг ипотекийн зээлд хамруулж, төсвийн зохицуулалтыг хийж, хөрөнгө оруулалтыг жил бүрийн улсын төсөвт тусгуулахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож, алба хаагчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой эрсдэл, осол, зөрчил гаргахгүй байхад бүх талаар онцгой анхаарч ажиллахыг хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо. Мөн албан тушаалаа урвуулан ашиглах, хууль зөрчих, эрх мэдлээ хэтрүүлэх асуудалтай эвлэрэхгүй, хатуу хариуцлага тооцож ажиллана гэлээ. 

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Хил хамгаалах ерөнхий газарт ажиллах үедээ хил хамгаалах газрын удирдлагын нэгдсэн төвтэй танилцлаа. 

Уулзалтын үеэр эх орныхоо дархан хилийг манах хүндтэй үйлсэд зүрх сэтгэл, ур чадвараа дайчлан, хамт олноо манлайлж ажилласан зарим албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд, одон медалиар шагнуулсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан гардууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ25 минут 43 секундын өмнөХилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ29 минут 27 секундын өмнөУИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв35 минут 15 секундын өмнөСуррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй1 цаг 44 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийн ахлагч, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо1 цаг 51 минутын өмнөСүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна1 цаг 53 минутын өмнөОлимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо2 цаг 28 минутын өмнөХагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв2 цаг 35 минутын өмнөЗасгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ2 цаг 39 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2 цаг 47 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ5 сар 21. 17:08Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа5 сар 21. 17:03Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 21. 17:01Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5 сар 21. 16:57Энэ Бямба гаригт нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орно5 сар 21. 16:51Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 21. 14:282026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна5 сар 21. 14:23Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна5 сар 21. 14:20Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 21. 14:16Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна5 сар 21. 12:234,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов5 сар 21. 12:20Монголын баг олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртлээ5 сар 21. 10:22УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 21-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 21. 10:16"Сибирийн хүч-2" төслийн талаар тохиролцоонд хүрсэнгүй5 сар 21. 10:13“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн долоон жилийн ой тохиож байна5 сар 21. 10:07Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна5 сар 21. 10:01Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгоно5 сар 21. 9:59ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа5 сар 21. 9:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа5 сар 21. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.