Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ


5-р сарын 22
11 цаг 27 минут

      Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар эм, эмийн түүхий эд биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, экспортлох, имтортлох, ханган нийлүүлэх худалдах” 26 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргээс тоймлон хүргэвэл:

-Ө.О нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, толгойн эм гэх нэршилтэй, 3х2 гэсэн бичиглэлтэй жижиг зиплок уутанд хийсэн, ногоон өнгийн 7 ширхэг эм, цагаан өнгийн 12 ширхэг эмийг 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр оруулж, улмаар мөн өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд *****гэх нэртэй хүнсний дэлгүүрт толгойны эм нэрээр худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (зөвшөөрөлгүй эмийг импортолсон, худалдсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ө.О-г “Эмийг импортлох-ханган нийлүүлэх, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хураагдсан 19 эмийг устгахаар шийдвэрлэсэн;

-Ц.Х нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Testomed E250”, “Stanozon”, “Primomed 100”, “Only for Russian national team” гэсэн нэршилтэй эмүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр оруулж, улмаар 2024-2025 онд нэр бүхий 3 иргэнд хүч тамир тэнхээ оруулдаг гэх нэрээр худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (зөвшөөрөлгүй эмийг импортолсон, худалдсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ц.Х-г Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хураагдсан 28 нэр төрлийн эмийг устгахаар шийдвэрлэсэн.

Иргэн танд:

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар “эм” гэж өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх зориулалттай, хүний физиологийн үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдэл нь эм судлал, эмнэлзүйн туршилтаар нотлогдсон, зохих тун, хэмжээгээр хэрэглэдэг, тодорхой хэлбэртэй бүтээгдэхүүнийг ойлгоно гэж тодорхойлсон. Иргэд эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан борлуулахыг хориглодог. 

Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрөлтэй “эмийн сан”-д эмийг худалдан борлуулах хуулийн зохицуулалттай. Эмийн сан нь эрх бүхий байгууллагаас баталсан хэрэглээнд гаргахыг хүлээн зөвшөөрсөн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулна. 

Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд “Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах” гэмт хэргийг зүйлчилсэн ба  20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулах гэмт хэргийг хуульчилжээ.    

Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэг “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаардаг болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ33 минут 44 секундын өмнөХилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ37 минут 28 секундын өмнөУИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв43 минут 16 секундын өмнөСуррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй1 цаг 52 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийн ахлагч, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо1 цаг 59 минутын өмнөСүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна2 цаг 1 минутын өмнөОлимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо2 цаг 36 минутын өмнөХагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв2 цаг 43 минутын өмнөЗасгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ2 цаг 47 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2 цаг 55 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ5 сар 21. 17:08Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа5 сар 21. 17:03Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 21. 17:01Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5 сар 21. 16:57Энэ Бямба гаригт нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орно5 сар 21. 16:51Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 21. 14:282026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна5 сар 21. 14:23Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна5 сар 21. 14:20Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 21. 14:16Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна5 сар 21. 12:234,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов5 сар 21. 12:20Монголын баг олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртлээ5 сар 21. 10:22УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 21-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 21. 10:16"Сибирийн хүч-2" төслийн талаар тохиролцоонд хүрсэнгүй5 сар 21. 10:13“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн долоон жилийн ой тохиож байна5 сар 21. 10:07Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна5 сар 21. 10:01Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгоно5 сар 21. 9:59ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа5 сар 21. 9:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа5 сар 21. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.