Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали Улсын Экспортын зээлийн агентлагийн Ерөнхийлөгч Гулиэмо Пикк (SACE) нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа онцолж, эрчим хүч, дэд бүтэц, төмөр зам, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг тэргүүлэх чиглэлийн салбаруудад хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Италийн талаас дээрх дурдсан чиглэлээр хамтран ажиллах саналыг дэмжиж, хамтын ажиллагааг "Экспортын зээлийн агентлаг" (SACE)-аар дамжуулан өргөжүүлэх боломжийн талаар танилцуулав.
Тус агентлаг нь үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж Монголын бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.
Талууд Монголын ноос, ноолуурын салбарт бодит төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх тэр дундаа Итали Улсын шилдэг тоног төхөөрөмжүүдийг эл салбарт нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.

Facebook
Twitter
Youtube


Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийн ахлагч, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
Даатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чухал нөлөөтэйг онцлов
Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо.gif)

Сэтгэгдэл бичих