Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ


5-р сарын 22
14 цаг 37 минут

      Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.05.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсан. Хууль баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нар мэдээлэл хийлээ.

Энэхүү хууль батлагдсанаар стратеги, эдийн засаг, нийгмийн хувьд чухал ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ гэдгийг Сангийн сайд хэвлэлийн бага хурлынхаа эхэнд онцлохын зэрэгцээ гадаад зээлийн ашиглалтыг сайжруулснаар тухайн төслүүд цаг хугацаандаа ашиглалтад орох боломжтой болно гэдгийг мэдэгдэв.

Монгол Улс, ОХУ-аас эрчим хүчээ авсаар ирсэн бөгөөд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл цаг хугацаандаа ашиглалтад орсноор баруун аймгууд эрчим хүчний хувьд бүрэн бие даах ач холбогдолтой. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох санхүүжилтийн боломжийг бий болгов. Уг үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын нийт хэрэглээний 50 орчим хувийг хангах боломж  бүрдэнэ гэдгийг З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ тодотгосон юм.

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл 14 хоногийн өмнө Улсын Их Хурлаар эцэслэн батлагдах гэж байгаад босго даваагүй. Иймд Засгийн газраас яаралтай горимоор уг хуулийн төслийг өргөн мэдүүлээд өнөөдөр батлагдаж буй нь энэ гэв. 

Түүнчлэн тэрбээр, өнгөрсөн онд гадаад зээлээс 1.2 их наяд төгрөгийг авч ашиглах орон зайг Төсвийн тухай хуульд тусгасан байсан. Дээрх хоёр төслийн энэ онд авч ашиглах шаардлагатай санхүүжилтийн хэмжээ 1.8 их наяд төгрөг. Гэтэл Монгол Улсад гадаад зээлийн хүрээнд нийт 74 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төсвийн орон зайн хязгаартаа багтахгүй байв. Мөн дээрх хоёр төслөөс гадна үлдсэн 72 төсөл, хөтөлбөрөө цаг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай байсан юм. Энэ хүрээнд хоёр төслийг сонгож нэг удаагийн зохицуулалттай энэхүү хуулийг баталсан гэдгийг онцолж байв.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна28 минут 57 секундын өмнөГадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ32 минут 22 секундын өмнөЭдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа2 цаг 52 минутын өмнөХууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ3 цаг 43 минутын өмнөХилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ3 цаг 47 минутын өмнөУИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв3 цаг 53 минутын өмнөСуррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй5 цаг 1 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийн ахлагч, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо5 цаг 7 минутын өмнөСүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна5 цаг 10 минутын өмнөОлимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо5 цаг 45 минутын өмнөХагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв5 цаг 52 минутын өмнөЗасгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ5 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан6 цаг 4 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ5 сар 21. 17:08Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа5 сар 21. 17:03Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 21. 17:01Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5 сар 21. 16:57Энэ Бямба гаригт нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орно5 сар 21. 16:51Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 21. 14:282026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна5 сар 21. 14:23Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна5 сар 21. 14:20Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 21. 14:16Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна5 сар 21. 12:234,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов5 сар 21. 12:20Монголын баг олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртлээ5 сар 21. 10:22УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 21-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 21. 10:16"Сибирийн хүч-2" төслийн талаар тохиролцоонд хүрсэнгүй5 сар 21. 10:13“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн долоон жилийн ой тохиож байна5 сар 21. 10:07Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна5 сар 21. 10:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.