Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна


5-р сарын 22
14 цаг 40 минут

     Сэлбэ дэд төвд 20 минутын хот төлөвлөлтийг анхлан бодитоор хэрэгжүүлж, иргэдийг эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн төрийн болон нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой 8575 өрхийн цогцолбор хорооллыг бий болгоно. Төсөлд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц баригдаж байгаагаас 100 блокийн барилга угсралтын ажлыг эхлээд байна. Барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж, зарим хэсэгт 6-7 давхрын угсралт амжилттай өрнөж байгаа юм. Энэ оны долоодугаар сард барилга угсралт дуусаж, гадна фасадын ажил эхлэх төлөвлөгөөтэй байна. Сэлбэ дэд төвийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай байгаа бөгөөд 2026 онд гүйцэтгэл 65 хувьд хүрэхээр зорин ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн 130 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Нийт гүйцэтгэгч болон бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа нь дотоодын эдийн засгийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.

 Баянхошуу орон сууцжуулах төслийн дараагийн ээлжийн 150 айлын орон сууцны барилгын ажил 86 хувьтай байна

Баянхошуу дэд төвд 462 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг 100 хувь ашиглалтад оруулж, нийслэлийн Орон сууцны корпорацад хүлээлгэн өгсөн. Харин дараагийн ээлжийн 150 айлын дөрвөн блок барилгын ажил 86 хувьтай, 76 айлын хоёр блок 58 хувьтай, 126 айлын гурван блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай үргэлжилж байна. Тус орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц гэдгээрээ онцлогтой. 37 ам метр хоёр өрөө, 54 ам метр гурван өрөөний сонголттой.

Барилгын ухаалаг удирдлагын SCADA системтэй, ашиглалтын зардлыг 20 хувь бууруулах зорилготой, олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ авсан анхны орон сууц юм. Гурван төрлийн хүлэмжтэй, оршин суугчид хүлэмжээ түрээслээд нарийн ногоо тарих боломжтой. Угаалгын өрөөний угаалтуур болон шүршүүрийн усаа цэвэршүүлээд эргүүлэн суултуурт хэрэглэдэг. Айл бүр дотроо дулааны тоолууртай, халаалтаа тохируулдаг, ус хэмнэлтийн шийдлүүдтэй, байрнууд нь дээвэр дээрээ нарны зайн хураагууртай гэдгээрээ онцлог орон сууц юм. 

Шархад дэд төвийн эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явц 99 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус дэд төвийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын явц 100 хувийн гүйцэтгэлтэй, 338 айлын орон сууц барихаар төлөвлөж байна.

Ханын материал орон сууцжуулах төслийн ажлын зураг төсөл 95 хувьтай байна

Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7 га талбай бүхий 3000 айлын орон сууцаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн.

Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7 га талбай бүхий 3000 айлын орон сууцаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Төслийн эх загвар зураг эцэслэн батлагдсан, ажлын зураг төсөл 95 хувьтай байна. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. Эхний үе шатанд 2025-2027 онд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 2027-2029 онд үлдсэн 1200 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Тус орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлснээр агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулж, гэр хороололд хүлэмжийн хийн ялгарал бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орлогод нийцсэн орон сууцны барилга байгууламж барих, хувийн хэвшилд урт хугацааны санхүүжилт олгож ногоон зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Сэргэлэн дэд станц 95 хувь, Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай байна

Хүннү хот нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий нийслэл Улаанбаатар хотын дагуул хот болох юм. Хүннү дэд төвийн бүтээн байгуулалтын суурь ажил болох цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдэх хүрээнд 220/110 КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын ажлыг хэрэгжүүлж, бүтээн байгуулалт 95 хувьтай байна. Мөн Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай хэрэгжиж буй бөгөөд энэ онд дуусгахаар төлөвлөсөн. Үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажлыг эхлүүлсэн. Нийт ажил 82 хувьтайгаас гадна тус хотод 127,4 км автоз ам барихаар төлөвлөснөөс авто замын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна. Төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 26 хувьтай байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна29 минут 7 секундын өмнөГадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ32 минут 32 секундын өмнөЭдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа2 цаг 52 минутын өмнөХууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ3 цаг 43 минутын өмнөХилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ3 цаг 47 минутын өмнөУИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв3 цаг 53 минутын өмнөСуррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй5 цаг 1 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийн ахлагч, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо5 цаг 8 минутын өмнөСүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна5 цаг 10 минутын өмнөОлимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо5 цаг 45 минутын өмнөХагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв5 цаг 52 минутын өмнөЗасгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ5 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан6 цаг 4 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ5 сар 21. 17:08Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа5 сар 21. 17:03Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 21. 17:01Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5 сар 21. 16:57Энэ Бямба гаригт нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орно5 сар 21. 16:51Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 21. 14:282026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна5 сар 21. 14:23Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна5 сар 21. 14:20Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 21. 14:16Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна5 сар 21. 12:234,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов5 сар 21. 12:20Монголын баг олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртлээ5 сар 21. 10:22УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 21-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 21. 10:16"Сибирийн хүч-2" төслийн талаар тохиролцоонд хүрсэнгүй5 сар 21. 10:13“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн долоон жилийн ой тохиож байна5 сар 21. 10:07Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна5 сар 21. 10:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.